Хятадын эрдэмтэд COVID-19-ийг илрүүлдэг амны хаалт бүтээжээ
2022-09-23

Хятадад коронавирус илрүүлэх ухаалаг амны хаалт бүтээсэн талаар SCMP сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, биоэлектрон амны хаалт нь агаар дахь амьсгалын замын өвчин тэр дундаа коронавирус, ханиадыг илрүүлэх чадвартай гэнэ.

 

Хятадын эрдэмтдийн бүтээсэн амны хаалт нь интернетэд холбогдож, мэдээллийг шууд гар утас руу дамжуулан, амьсгалын замын өвчний вирусээр халдварлах боломжтой гэдгийг сэрэмжлүүлдэг аж.  Энэ амны хаалт нь найтаах үед гардаг шингэний хэмжээнээс 560 дахин бага 0,3микролитр хэмжээний вирусийг ч илрүүлэх чадвартай нь туршилтаар нотлогджээ. 

 

Вирус илрүүлэх энэхүү амны хаалт нь коронавирусийн халдварын шинэ дэгдэлтээс сэргийлэхд тусална гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Амны хаалт 10 минутын дотор вирус илрүүлдэг бөгөөд одоо эрдэмтэд энэ хугацааг багасгах, амны хаалтны мэдрэг чанарыг дээшлүүлэхээр  ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин