Буриадын хэд хэдэн нутагт согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон талаар Буриадын "Ариг Ус" телевиз мэдээлжээ. Ийм хязгаарлалтыг Иволгинск, Кабанск болон Тарбагатайн аймаг даяар нэвтрүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 21-30-ныг дуустал 18.00-11.00 цагийн хооронд согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ. Гагцхүү өдрийнц агаар буюу 11.00-18.00 цагийн хооронд л архи согтууруулах ундаа зарж борлуулахыг зөвшөөрсөн аж.
Энэ шийдвэрийг есдүгээр сарын 22-ны өдөр нутгийн захиргаа гаргасан байна. Мөн Иволгинск сууринд ч ийм хориг есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үйлчилж эхэлжээ. Түүнчлэн Кабанск сууринд есдүгээр сарын 23-ны 08.00-15.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Ийнхүү согтууруулах ундаа худалдахыг хориглохоор болсон нь орон даяар явагдаж буй дайчилгаатай холбоотой гэж Буриадын хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |