Төрийн думын дөрвөн гишүүн дайнд оролцох хүсэлт гаргажээ
2022-09-23 15:14

Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак Төрийн думын дөрвөн гишүүнээс "тусгай цэргийн ажиллагаанд оролцох хүсэлт" хүлээн авсан гэдгээ Телеграм хуудсандаа бичжээ. 

 

"Нэгдсэн Орос" намаас сонгогдсон Төрийн думын дөрвөн гишүүн тусгай цэргийн ажиллагааны бүс рүү явах хүсэлт гаргасан, удалгүй Батлан хамгаалах яам хүсэлтийг авч үзнэ. Төрийн думын эрүүл мэндийн хорооны дарга Дмитрий Хубезов, батлан хамгаалахын хорооны орлогч дарга Дмитрий Саблин, эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдүүдийн хорооны орлогч дарга Виталий Милонов, эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Сергей Сокол нар өргөдлөө өгсөн" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, одоо Орос даяар цэргийн үүрэгтнүүдэд зарлан дуудах хуудас өгч, цэргийн цугларалт ид өрнөж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос үндэстэнг
2022-09-24
Мэдэхгүй юмаабактерлогийн цөмийн Лабортори орсын хилдээр укрианд АНУ ажиллулж баысан баримт ч ил болсон, орос үндэстэн геноцид хийж устгаж байсан , Үнэн юу вэ гэвэл АНУ ЕХ орсыг сулруулж устгахыг ршслэг, Орос тэмцэхгүй бол эргэн тойрон НАТО гийн пуужинд бүслэгдэх болсон юм уудаа, дайнд дуртай хэн байхав, энхийн хэлэлцээр хийгдэж дэлхийгээрээ амгаоах болох юмсан
2022-09-24
Оросуудыг арай ийм гэж бодоогүй. Эзэлсэн хот тосгодоор яргын газар байгуулж маш олон хүнийг эрүүдэн шүүж тамлаж байгаад алсан баримтууд олноороо ил болсоор байна. НҮБ ийн түвшинд шалгаж баталгаажсан баримтууд ч ил боллоо
2022-09-24