Диснейн шүтэн бишрэгч хүүхэлдэйн киноны баатруудын дүрстэй эд зүйлд 4000 фунт зарцуулжээ
2022-09-23

Диснейн шүтэн бишрэгч бүсгүй гэрээ хүүхэлдэйн киноны баатруудын дүрс бүхий эд зүйлээр дүүргэж Диснейн музей шиг болгосон гэж  The Mirror мэдээлжээ.

 

Өдгөө 32 настай Ребекка Дэй бүсгүйн энэ өвөрмөц хобби 2018 онд Парис дахь Диснейлэндэд аялснаас эхэлсэн гэнэ. Тэр үеэс хойш Ребекка Диснейн бүтээсэн хүүхэлдэйн кинотой холбоотой эд зүйлс цуглуулдаг болжээ. Түүнд Диснейн баатруудыг дүрсэлсэн хувцас, тоглоом, оймс, дэр гээд маш олон эд зүйлс байдаг гэнэ. Ребекка энэ хоббиндоо 4000 фунт буюу монгол мөнгөөр 12 сая орчим төгрөг зарцуулжээ.

Ребеккагийн хүүхдүүд ч хоббинд нь дуртай, ээжтэйгээ хамт Диснейн хүүхэлдэйн кинонуудыг хамтдаа үздэг гэнэ. Ойрын үед бүсгүй цуглуулгаа арвижуулахаар төлөвлөж байгаагийн дээр Английн Хартфилд хотод байх Винни Пухийн цайн өрөөнд ч зочилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Yum hemjeeneesee hetreheer don boldog
2022-09-25