ОХУ-д дайчилгаа зарласны дараа цэргийн штабуудыг шатааж эхэлжээ
2022-09-24 11:04

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ улсад цэргийн комиссарын газруудыг шатаах явдал дахин эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын зургаан бүс нутагт сүүлийн гурав хоногт орон нутгийн цэргийн комиссарын газруудыг шатаах оролдлого гарсан байна. Түүнчлэн хотын захиргааг шатаахыг ч завдсан талаар ВВС мэдээлжээ. 

 

Тодруулбал, есдүгээр сарын 22-нд шилжих шөнө Ленинград мужийн Ломоносовын районы цэргийн комиссарын газар байрлах байрыг үл мэдэгдэх хүмүүс шатаажээ. ВКонтакте сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад барилгын нэг давхрын цонхноос гал гарч байх аж.

 

Энэ барилга хоёр давхар бөгөөд нэгдүгээр давхарт цэргийн комиссарын газар харин хоёр давхарт амьтны хүрээлэн байдаг гэнэ. Амьтны хүрээлэнд могой, хамелеон, матар зэрэг 40 төрлийн амьтан байдаг аж. Ломоносовын оршин суугчид энэ амьтны хүрээлэнг сайн мэддэг тул гал гарсан тухай мэдээ сонссоныхоо дараа л амьтдад санаа тавьж эхэлсэн гэнэ.

 

"Амьтад зүгээр байгаа. Гал түймэр нэгдүгээр давхарт гарсан. Манай давхар руу хүрээгүй. Утаа, үнэр л гарсан. Одоо бүх цонхоо онгойлгоод, салхи оруулж байна" хэмээн амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгджээ.

 

Фонтанка сайтын мэдэгдсэнээр гал гарсан байр ашиглагддаггүй байсан гэнэ. Цэргийн комиссарын газар ямар нэг тайлбар өгөөгүй бол Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлэл хийхдээ энэ байр цэргийн комиссарын газрынх биш хэмээн онцолжээ.

 

ОХУ Украин руу халдсаны дараа цэргийн комиссарын газруудыг галдан шатаах явдал эхэлсэн юм. Ийм тохиолдол хамгийн их бүртгэгдсэн нь тавдугаар сар байлаа. Харин Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа галдан шатаах оролдлого дахин гарч эхэлжээ.

 

Есдүгээр сарын 22-нд шилжих шөнө Оренбург мужийн Гай хотод ч ийм явдал гарчээ. Энэ хотын цэргийн комиссарын газрыг шатаахаар шингэн асгаж, асаасан ч гал тархалгүй, тэр дороо унтарсан гэж "Гай.рф" сайт мэдээлсэн байна. Энэ явдал гарсны дараа цагдаагийнхан барилгыг бүслэж хэргийг шалгасны дараа цэргийн комиссарын газар хэвийн ажиллаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Мөн өдрийн өглөө нь Өвөр Байгалын Кыра сууринд үл мэдэгдэх этгээдүүд цэргийн комиссарын газрын барилга руу шатамхай шингэнтэй лонх шиджээ. Гэхдээ гал гараагүй гэж "Чита.ру" мэдээлсэн байна.

 

Галдан шатаах гэсэн өөр нэг оролдлого Нижний Новгород хотод гарчээ. Гал нэг квадрат метр газарт тархсан гэж орон нутгийн онцгой байдлынхан мэдээлсэн байна. Энэ галын улмаас шүдний кабинет шатсан гэнэ. 

Ийм тохиолдол өөр хэд хэдэн газарт бүртгэгдсэн бөгөөд Костромад болсон галдан шатаах оролдлогын үеэр нэгэн бичиг үлдээсэн байсан нь олны анхаарлыг татжээ. Үл мэдэгдэх хүмүүс цэргийн комиссарын газрын ханан дээр Путиний зарласан дайчилгааг шүүмжилсэн үгс үлдээсэн байна. 

 

"Бөгсөө л дайчил, нохой минь! Энэ бол чиний хувийн арми биш!" гэсэн бичиг дүрслэгдсэн зургийг Кострома Ньюс сайт нийтэлжээ. 

ОХУ-Д ДАЙЧИЛГАА ЗАРЛАСНЫ ДАРАА ТИЙЗНИЙ ЭРЭЛТ ОГЦОМ ӨСӨЖ, ОРОН ДАЯАР ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨРНӨВ 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн нь дэлхий дахинд, Орос дотроо ч ихээхэн цочирдом мэдээлэл байлаа. Дайн өдөөхийг эсэргүүцсэн хүмүүс Оросын хэд хэдэн хотод жагсаж, улмаар саатуулагдан, "ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан" хэрэгт унаж байв. Украинд дайн эхэлснээс хойш энх тайвныг хүсэн олон нийтийн өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн бараг хүн бүрийг хэрэгт татаж байсан гэхэд хилсдэхгүй. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХАТУУ ҮНЭН бол энэ орос ах нар чинь бидэнд туслаагүй бид японд эзлэгдэн тэдний аймшигт туршилт бас бактерлогийн хорон туршилтийн бас тэгээд дараа нь жунгаагийн колони болсон бх танар дураараа ингэж юм бичээд суухгүй тэгээд ч ер нь танар гэх сүг сүүдэр бхгүй бх бла уучихаад усандаа баалаа гэх юм болоод бна дөө
2022-09-28
MTZ teever zuuchiin ogtorgui ynhan maanit shorongiin horigdoluudad huchinduulj uhne
2022-09-25
зочин:
Социализмын үед ядуу байсан, машингүй байсан, дэлгүүр хоосон байсан,хэлмэгдүүлэлт байсан гэдэг бол дээрэмчин Америкийн суртал ухуулга, тархи угаалт байсан бөгөөд юм үзээгүй залуучууд, хүүхдүүд одоо хүртэл түүнд нь итгээд явдаг. Дээрэмчин Америкын, Ардчиллагчдын тархи угаалт гэж чухам үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
2022-09-25
Харин ч нийтээрээ хоосон байсан бол одоо бүгдээрээ машинтай болсон, дэлгүүр дүүрэн болсон, ажиллах л үлдээд байна. Цөөнх баян байх нь аль ч нийгэмд байдаг. Социализмын үед ч байсан. Авилгачид бол түр зуурын үзэгдэл. Уул уурхайгаа ухуулахгүй гэж солиороод зүгээр явж байсан машинаа таг зогсоосон нь л буруудсан. Одоо уул уурхай эргээд сэргэвэл болоо. Хоосон суугаа хүн хохь нь. Арчаагүй малнууд бас аль ч нийгэмд байдаг.
2022-09-25
Халх:
Орос ялбал,маргааш нь Монгол улс алга болж Хяадын Өрөө үл засах ХАЛХ МУЖ боллоо гэсэн үг.
2022-09-25
унэн шуу, ард тумнээрээ ядуурсан
2022-09-25
Маш зөв ярилаа 说的很对。
2022-09-25
Зочин:
доллар, ханш, үнийн өсөлт, ядуурал, эдийн хөөсрөл, ядуурал, зээл эдгээр нь Ардчилал
2022-09-24
үнэн:
манай үеийнхэн асуудлыг маш өргөн цар хүрээтэй сэтгэх шаардлага ирснийг таны нийтлэлээс ойлголоо баярлалаа
2022-09-24
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч 99 их наяд төгрөгийн (33 тэрбум америк долларын) гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов.
2022-09-24
Харин ч нийтээрээ хоосон байсан бол одоо бүгдээрээ машинтай болсон, дэлгүүр дүүрэн болсон, ажиллах л үлдээд байна. Цөөнх баян байх нь аль ч нийгэмд байдаг. Социализмын үед ч байсан. Авилгачид бол түр зуурын үзэгдэл. Уул уурхайгаа ухуулахгүй гэж солиороод зүгээр явж байсан машинаа таг зогсоосон нь л буруудсан. Одоо уул уурхай эргээд сэргэвэл болоо. Хоосон суугаа хүн хохь нь. Арчаагүй малнууд бас аль ч нийгэмд байдаг.
унэн шуу, ард тумнээрээ ядуурсан
үнэн:
манай үеийнхэн асуудлыг маш өргөн цар хүрээтэй сэтгэх шаардлага ирснийг таны нийтлэлээс ойлголоо баярлалаа
зочин:
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-09-24
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-09-24
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) сүүлийн 30 жилд дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-09-24
Маш зөв ярилаа 说的很对。
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-09-24
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-09-24
зочин:
Орос, Украины дайн бол зөвхөн хоёр улсын хоорондох дайн биш, дэлхий ертөнцийг дээрэмчин Америкуудын хууран мэхлэлт, нууц тонон дээрэмдэлт, нууц дарлал, нууц мөлжлөг, нууц боолчлолоос авран хамгаалах ариун дайн, дээрэмчин Америкийн дэлхийг ганцаараа үүрд ноёрхох санаархалыг устгах ариун дайн, дэлхий ертөнцийн улс орнууд том жижиг гэлтгүй тэгш эрхтэйгээр амьдрах дэлхийн шинэ дэглэмийг тогтоох ариун дайн юм. Ийм ариун дайныг дэлхий ертөнц дээр монголын минь мөнхийн хөрш агуу их Орос гүрэн, агуу их Хятад гүрэн л хийж чадна. Ийм ариун дайнд агуу их Орос гүрэн, агуу их Хятад гүрэн ялалт байгуулах нь тодорхой.
2022-09-24
өмбүү минь ээ:
ингэж элийрэх өөрт чинь гоё байдаг уу.? 2 Cлавян хоорондоо уралцаж байхад энд элбэгээ ямар хамаатайн.. ?
2022-09-24
Зочин:
Эх ороноосоо урвагчидад элбэгийн хүмүүнлэгийн коридор . Удахгүй Оросын ялалт , дэлхийд Америк Европийн ноёрхол байхгүй гэдэг үнэн болно . Укриан бол дайны талбар Оросын нутаг зеленский барууны ардичлал нэрийн дор харигас капталисть нийгмийн хошин шогийн жүжигчин тольны тусгал удахгүй устана . Дараа нь энэ урвагчид яахын эргэж очих нүүргүй болно . Ямар элбэгийн элэг нэгт
2022-09-24
өмбүү минь ээ:
ингэж элийрэх өөрт чинь гоё байдаг уу.? 2 Cлавян хоорондоо уралцаж байхад энд элбэгээ ямар хамаатайн.. ?
Инээдтэй:
Манай байрны гадна "новш" гээд бичцэн байна лээ бас орорсуудадл зориулсан байхдаа тиймээ ккк
2022-09-24