Есдүгээр сарын 28-наас дайчилгааны насны эрчүүдийг ОХУ-аас гаргахгүй байж болзошгүй
2022-09-26 09:53

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар дайчилгааны насны эрчүүд олноор хилийн чанадыг зорих болж, тийзний эрэлт огцом нэмэгдсэн бол хил залгаа улс орнууд руу орох хуурай замын хилийн боомт дээр урт дараалал үүсэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Гадаад улсыг зорих эрчүүдийн энэ урсгалыг ОХУ-ын эрх баригчид хүчээр зогсоож болзошгүй байна. 

 

Оросын хараат бус хэвлэл болох "Медуза" сайтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанд ойр нэгэн эх сурвалж мэдээлэл өгөхдөө Оросын эрх баригчид дайчилгааны насны эрчүүдийг хилээр гаргахгүй байхаар төлөвлөж байгаа хэмээжээ. Түүний өгүүлснээр, есдүгээр сарын 28-ны өдрөөс хилийн хориг тавьж болзошгүй гэнэ. Мөн л ерөнхийлөгчийн захиргаанд ойр нэгэн эх сурвалж мэдээлэл өгөхдөө Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Херсон болон Запорож мужуудад болж буй олон нийтийн санал асуулгын дараа хилийн хориг тавина хэмээжээ. Энэ олон нийтийн санал асуулга нь есдүгээр сарын 27-ны өдөр дуусах юм. Үүнээс хойш дайчилгааны насныхан гадаад орныг зорихын тулд цэргийн комиссарын газраас зөвшөөрөл авах шаардлагатай гэж Медуза сайтын эх сурвалж өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа есдүгээр сарын 21-ний өдөр эхэлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдэгдсэнээр нөөцөд байгаа, цэргийн мэргэжилтэй болон цэргийн туршлагатай хүмүүс дайчилгаанд хамрагдах аж. Нэн тэргүүнд 35 хүртэлх насны байлдагч болон түрүүч, 50 хүртэлх насны бага тушаалын офицерүүд, 55 хүртэлх насны ахлах офицерүүдийг татах аж. Орост байлдагч болон түрүүч нар 50 нас хүртлээ цэргийн үүрэгтэн байдаг бол генералууд 70 нас хүртлээ нөөцөнд бүртгэлтэй байдаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-26
бага ястнуудыг хооронд нь байлдуулж устгах арга. гэвч орос үргүйдлээс болж сүйр гээд хараачихая
2022-09-26
Оросууд хүчээр булаан эзэлсэн жижиг үндэстнүүдийнхээ эрчүүдийг дайнд явуулах замаар цөөлөх бодлого барьсан нь ойлгомжтой. Крисийг Татаар, Кавказ. Сибирийн бага үндэстнүүд үүн дотор Буриадууд маань орж бна. 5500 хүнтэй тосгоноос 700 эрчүүдийг нь цэрэгт дайчилсан гэх сураг бий
2022-09-26