Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө
2022-09-26 10:37

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Тус байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд “Манай улсын хэрэгжүүлж ирсэн халамжийн бодлогын хүрээнд халамж хавтгайрч, халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байна.

 

 

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч, энэ нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байна. 2012 оноос хойш халамжид хамрагдаж байгаа иргэдийн тоо 550 мянгаас 2.5 сая болж, 4.6 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тоо 3.5 дахин, үүн дотор халамжийн тэтгэмж авагчдын тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авагчид 11.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагчид 3.2-8,8 дахин нэмэгдээд байна” гэдгийг хэллээ.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна. Тэрбээр “Төр хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсээ харж, халамжлах үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн насны хүн бүр хөдөлмөр эрхэлж, өрх гэрээ авч явах, нийгэмд хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

 

Гэвч өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсний зарим нь эзнгээ олоогүй, хавтгайрсан. Цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, үнийн өсөлтөөс сэргийлж, халамжлах шаардлага байсан. Гэхдээ энэ бол цаг хугацаатай, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой.

 

 

 

ХНХЯ-ны судалгаагаар манай улс 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд 72 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь 2021 оны улстын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ бол судалгаагүй, популист шийдвэрүүдийн үр дүн. Манай төсвийн нийт зардал 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 онд 10.3 их наяд төгрөг хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой.

 

Тиймээс цаашид халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай байна. Бид намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэдэг бизнес эрхлэгч, судлаачдын тоо байнга өсөж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно.

 

Манай улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Бид өрөөр халамжийг санхүүжүүлж ирсэн. Тиймээс халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох зайлсгүй шаардлага тулгарч байна" гэдгийг хэлж байна. 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Халамжийг зөвхөн нэн шаардлагатай бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгийг тодорхой шалгуурыг үндэслэн зорилтот бүлэгт чиглүүлэх, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлнэ.

 

Цаашид Хүнсний талон зэрэг халамжийн хөтөлбөрийг нийтийг хамарсан ажил эрхэлсэний үндсэн дээр олгодог нөхцөлтэй болгох шаардлагатай байгаа"-г хэлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Дарга ангийн ээлж болсон:
Та нар Дарга ангийн заодлыг 1 их наядаар бууруулчих . Тэгээд Монгол сөнөх гээд байвал бид хүүхдийн мөнгөө хасуулья. Ойлгосон уу. Одоо 3.0 сая хүнтэй улсад татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг 400.000 албан хаагч байна . Та нарын ээлж
2022-09-27
Энэ гахайг зайлуулахгүй бол хүүхдийн мөнгө рүү дайрлаа шүү.24- оны сонгуулиар гарахгүй гэдгээ мэдээд үхлээ дээ.
2022-09-27
МАНгаруудыг коммунистуудыг бүгдийг нь буудан устгах хэрэгтэй. МАНгарууд Монгол орныг минь дампууруулж дууслаадаа.2024 онд нэг ч коммунистыг дэмжихгүйгээр бүгдийг нь яллаж хөрөнгийн хурааж хүүхдүүдийн мөнгийг 500.000 болгоё.
2022-09-26
Edgeer MAHgaruudtai dain zarlah heregtei. Ed munhiin hulgaichuud luivarchid bish. Bid edniig yllal odor udahgui irne. MAHfaruudiig yllah odor aisui irj yvaa.
2022-09-26
Zochin:
За энэ дуракууд оорсдоо тансаглахаа боль ард тумэн босно шуу дээ ингэж хуухдийн монгоор оролдож болохгуй шуу дээ бух юмны унэ тэнгэрт хадсан уед хэцуу шуу дээ
2022-09-26
ard:
UIX_n 76 terbumiin olon huistai uuliin am bvrt huis barij baigaa biznes erhlegchided ter mungu hereggyi sh dee zuv.oyutanuud;urh tolgoilson eh etseg olon hyhedtei urhiin hyyhdiin mungiig 300 000 bolgoh heregtei.100 000 chini odoo yu ch bolojhgyi bna sh dee yumnii yne herees heterch baihad dagaad tetgever tetgemj tsalingaa nemeh heregtei
2022-09-26
Ta nar uursduu turiin mungu hulgailahaa l bolichih. Udur bolgon l tsagaan zahtnuudiin hulgai zelgii hiisen ni barigdaad medeelegdej bna.
2022-09-26
Dambiin hishegjargal Baatarsuh hoyr tsusandaa jivnee
2022-09-26
Зочин:
Бизнес эхрлэгч нь хэд юм бол доо ! Цөөн хэдэн л биз ..., 50000 болгоод бүгдэд нь өг хүүхэд ялгаад ... дуракууд ....
2022-09-26
Зочин:
Хэ хэ улсаараа зорилтод бүлэгт багтаж байж хэн нь хэнээсээ хасаж танах гэсэн юм бол доо чаддагаар нь цөөхөн хэдэн хүүхдүүдээрээ л шоудах юм даа зорилтод бүлэг гэж тодорхойлолт баймаар за бас нөгөө бүлэгт нь багтах ээлжит уламжлалт аргаа хэрэглэж эхлэх байх даа
2022-09-26
kklfklfklklfdklfd:
Хийх юмаа олж чадахгүй бол зайгаа тавьж өг, хүүхдийн мөнгөөр оролдохоо боль, өөр хийх ажил маш их байна,
2022-09-26
ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭГЧ ДАРГА:
ХҮҮХДИЙН МӨНГӨ Ш ДЭЭ... ХҮҮХЭД ӨӨРӨӨ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ОРЧИХОЖ БАЙГААМ УУ...
2022-09-26