Верещук: Хэдэн мянган украин хүн Оросын олзонд үлдсэн
2022-09-26

Оросын олзонд хэдэн мянган украин хүн үлдсэн талаар Украины дэд сайд Ирина Верещук ВВС агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Олзны хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, энгийн иргэд байгааг ч онцолсон байна.

 

"Хэдэн мянга, 2,5 мянга гаруй олзны хүн байгаа. Хүмүүс олзонд үлдсэн, тэнд энгийн иргэд ч үлдсэн нь үнэхээр таагүй хэрэг. Олон солилцоо болсон ч энгийн иргэдийг явуулахгүй байна. Асуудлыг дахин тавьж, энгийн иргэдийг суллахыг шаардах хэрэгтэй. Энгийн иргэд нутагтаа буцах ёстой болохоос тэднийг солилцох ёсгүй" хэмээн Верещук мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр олзлогдсон хүмүүсийн дунд олон эмэгтэй байгаа гэнэ.

 

"Олон эмэгтэй олзлогдсон. Азовсталь үйлдвэрээс 131 эмэгтэй гарсан гэж үзвэл хичнээн эмэгтэй эрх чөлөөгүй байгаа нь ойлгомжтой. Тэднээс цөөхнийг нь л эргүүлэн авсан. Тэдэнд аймшигтай хандаж байгаа. Эмэгтэйчүүд зодож, гутаан доромжилж байгаа. Манай эмэгтэйчүүдийг шоронд хөнөөж байгааг дэлхий ертөнц дуугүй л хараад сууж болохгүй" хэмээн Верещук мэдэгджээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 22-ны шөнө Украин, ОХУ олзны хүмүүсээ солилцсон юм. Энэ үеэр Украин Оросын олзноос 215 цэргийн алба хаагчаа эргүүлэн авсны дотор 108 нь Азов хорооны дайчид байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дэлхий дахин хорт хавдар болсон улсыг эцсийн шатанд нь орохоос өмнө устгаж, тэжээлийн судсыг нь таслах ёстой, тэр цагт жам ёсоороо устаж өмхөрч илжирч унана, шууд хяргаад хаячихаар өвдөлт ихтэй учраас зугуухан устгах хэрэгтэй.
2022-09-27
Оросууд өнчин хүүхдүүдийг хулгайлаад Оросын гүндээ аваачин бэлдэж байгаа. Энгийн иргэд ч гэнэт алга болдог. Ёстой бузрын шаарнууд юмаа
2022-09-26