Япон Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүллээ
2022-09-26

ОХУ Украины эсрэг дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Дайн эхлээд хагас жил болсон ч ОХУ түрэмгийллээ зогсоохгүй байгаа тул энэ улсыг чиглэсэн хориг арга хэмжээнүүдээ улс орнууд ээлж дараалан өргөжүүлсээр байна.

 

Энэ удаад Японы Засгийн газар Оросын 21 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Оросын химийн зэвсэгтэй холбоотой байж мэдэх бүтээгдэхүүнүүдийг Орос руу экспортлохыг хориглосон гэж Японы Эдийн засгийн яам есдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна. 

 

Хоригийн шинэ жагсаалтад "Мосэлектронпроект", "Эталон", "Энергия" зэрэг байгууллагууд багтсан бөгөөд энэ хориг 10 дугаар сарын гуравны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-26
Маш зөв. Орос гэдэг мангасыг дарахад чөлөөт ертөнц тэр чигээрээ хөдөлж байна
2022-09-26