Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони сенатад сонгогдов
2022-09-26

Өнгөрсөн ням гарагт Италид гишүүдийн танхим болон сенатын гэсэн парламентын сонгууль боллоо. Энэ нь парламентын ээлжит бус сонгууль байсан бөгөөд сонгуулийн урьдчилан дүнгээр парламентын хоёр танхимд хоёуланд нь барууны төвийн эвсэл олонхийн суудал авчээ. 

 

Ингэснээр хэт барууны "Италийн ах дүүс" намын тэргүүн Жорж Мелони дараагийн Ерөнхий сайд болно гэж DW агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр үнэхээр энэ албан тушаалд очвол Италийн Засгийн газрын тэргүүн болж буй анхны эмэгтэйд тооцогдох юм. Мөн энэ улсын Ерөнхий сайд байсан Сильвио Берлускони Сенатад сонгогдсон байна. Өдгөө 85 настай, "Урагшаа, Итали" намын дарга Берлускони нэг мандатай Монца тойрогт ялалт байгуулжээ.

 

Италийн парламентын сонгууль 2023 оны хавар болох товтой байсан юм. Гэвч долдугаар сард Италийн Ерөнхий сайд Марио Драги огцорч, түүний эвслийн засгийн газар тарсны дараа энэ улсад ээлжит бус сонгууль зарласан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ нэг пүтлерийн нохой зөнөж үхэх гэж байж албан тушаалаас зууралдаад л шар сэмжилсэн хар фяздуу чинь
2022-09-26