Пакистанд цэргийн онгоц сүйрчээ
2022-09-26

Есдүгээр сарын 26-ны даваа гарагт  Пакистаны Белужистан мужид цэргийн нисдэг тэрэг сүйрсэн талаар тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ослын улмаас хоёр нисгэгч гээд нийт зургаан цэргийн алба хаагч амиа алджээ. Тэдний хамгийн залуу цэргийн алба хаагч нь 27 настай байсан бол хамгийн ахмад нь 44 настай байсан гэнэ. 

 

Пакистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны мэдээлснээр, нисдэг тэрэг нислэгийн даалгавар гүйцэтгэж явах үедээ ийнхүү осолджээ. Харин ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин