Миланаас Неаполь чиглэж явсан онгоц аянганд цохиулжээ
2022-09-26

Easyjet агаарын тээврийн компанийн Италийн Миланаас Неаполь чиглэн нисэж явсан онгоц аянганд цохиулсан талаар Messaggero сонин мэдээлжээ. Улмаар онгоц Бари хотод ослын буулт хийсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Милан-Неаполь чиглэлийн нисэх онгоцонд тухайн үед 90 зорчигч байсан, зорчигчдоос гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд аянга онгоцны далавчийг гэмтээжээ.

 

Улмаар Бари хотод ослын буулт хийсний дараа зорчигчдыг Неаполь хот руу автобусаар хүргэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
dalavchigg ni dairsan ni olnii buyan amnii hishig shvv
2022-09-27