'BLACKPINK', 'Billboard 200' жагсаалтыг тэргүүлсэн анхны K-pop охидын хамтлаг болжээ
2022-09-26

 

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг “BLACKPINK” Америкийн Billboard-ын шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлсэн анхны K pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг охидын хамтлаг болжээ. 

 

“Billboard”-ын цахим хуудсанд мэдээлснээр, тус хамтлагийн есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргасан бүрэн хэмжээний хоёр дахь цомог болох “Born Pink” нь “Billboard 200” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна.

 

Ингэснээр 2008 оноос хойш энэхүү жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг болсон байна. 

 

2016 онд “Whistle” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан “BLACKPINK” одоо “As If It's Your Last”, “Kill This Love”, “Ddu-du Ddu-du”, “Love Sick Girls” зэрэг хит дуунууд бүхий дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг болжээ. 

 

Харин “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын дундаас энэхүү жагсаалтыг тэргүүлсэн дөрөв дэх хамтлаг болсон бөгөөд урьд нь “BTS”, “SuperM”, “Stray Kids” зэрэг хамтлагууд энэхүү  жагсаалтыг тэргүүлж амжилт үзүүлж байв. 


 

Shuud.mn
Сонин хачин