Дайны үеийн бөмбөгнөөс болж Берлинд 9000 хүнийг нүүлгэн шилжүүлнэ
2022-09-26 17:00

Германы нийслэл Берлин хотод барилгын ажлын үеэр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олжээ. Энэ бөмбөгийг өнөөдөртөө багтаан аюулгүй болгох ёстой гэж DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олдсон бөмбөг нь хоёр тэслэгчтэй тэсрэх төхөөрөмж байсан гэнэ. Энэ тэсрэх төхөөрөмжийг тээвэрлэх боломжгүй учир газар дээр нь аюулгүй болгохоор зэхэж байгаа гэнэ. 

 

"Тэсрэх төхөөрөмжийг газар дээр нь аюулгүй болгоно. Гэхдээ ойролцоох 500 метрийн радиуст амьдарч буй бүх хүнийг нүүлгэн шилжүүлсний дараа аюулгүй болгох ажиллагааг эхлэнэ" гэж Берлин хотын цагдаагийн газар мэдэгджээ.

 

Цагдаагийн. газрын мэдээлснээр, ойр орчмын газраас 9000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өртөөний чиглэлийн галт тэрэг, автобусны шугамыг зогсоожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин