Украины тагнуул: Бууж өгөх гэсэн оросууд олноороо бидэнд хандаж байна
2022-09-27 10:40

ОХУ-д дайчилгаа зарлахаас өмнөх өдөр нь Эрүүгийн гэмт хэрэгт өөрчлөлт оруулан, цэргийн албанаас оргон зайлах, сайн дураар олзлогдох цэрэг фронт дээр гарч болзошгүй хэргүүдэд оноох ялыг чангатгасан юм. Үүний дараа Оросын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд төдийгүй Украины тал байлдаж байгаа оросуудыг олзонд бууж өгөхийг уриалж байлаа. Үүнээс өмнө ч Украины зэвсэгт хүчнийхэн орос цэргүүдийн байршил руу бууж өгөх зааварчилгаа бүхий сум илгээж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. 

 

Улмаар хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор олзонд бууж өгөх "Амьдармаар байна" төслийн утсанд хандах оросуудын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар мэдэгджээ. 

 

"Шинээр дайчлагдсан, тэр бүү хэл хараахан дайчилгаанд хамрагдаагүй хүмүүс ч шууд утсаар холбогдох нь эрс нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, дайчлагдвал би юу хийх ёстой вэ, ямар алхам хийвэл буруудахгүй вэ гэх мэтээр асуух болсон" хэмээн Украины Батлан хамгаалах яамны төлөөлөгч Андрей Юсов Украины телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

 

Юсовын өгүүлснээр, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт амьдарч байгаа, Оросын арми хүчээр эгнээндээ нэгтгэж болзошгүй оршин суугчид ч энэ  шууд утсаар хандах боломжтой гэнэ.

 

"Зөвхөн оросууд төдийгүй Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт амьдарч байгаа, хүчээр дайчлагдаж болзошгүй хүмүүс ч хандаж болно. Одоо Крымийн оршин суугчид болон өнөө хэр нь Украины паспорттай байгаа олон хүн байлдахыг хүсэхгүй байна, биднийг хүчээр авч явж болзошгүй гэж бидэнд хандаж байгаа" хэмээн Юсов мэдэгджээ.

 

Украинчууд оросуудыг хэрхэн олзонд бууж өгөхийг уриалж байв? 

 

Украины Зэвсэгт хүчин хэрхэн олзонд орж, бууж өгөх талаарх зааварчилгаа бүхий сумаар Оросын цэргүүд рүү буудаж байгаа гэсэн мэдээлэл энэ сарын дундуур гарч байлаа. Тодруулбал, давшилт хийхийн өмнө ийм арга хэрэглэж байгаа бөгөөд суртал ухуулгын хуудсуудыг шуурган галын тийрэлтэт систем ашиглан хүргэж байгаа аж. Сум тус бүр 1,5 мянган ухуулах хуудас багтаасан, энэ хуудсан дээр Украин удахгүй газар нутгаа эргүүлэн авна, Оросын цэргүүд зэвсгээ хураалган, амьд үлдэх боломжтой гэж бичсэн байна. 

 

Украины ухуулах хуудсанд дараах зааварчилгааг бичжээ.

"Хэрхэн олзлогдох вэ:

- Зэвсгээ хажуу тийш хаяна.

- Цэх босож зогсоно.

- Гараа дээш өргөнө.

- Түүнчлэн цагаан туг барьж болно (заавал туг барих шаардлагагүй)

- "Бууж өгье" гэж чангаар хашгирна"

 

Түүнчлэн Оросын армид татагдсан,  Донецк, Луганскийн зарим нутгуудын оршин суугчдад хандсан тусгай уриалга ч ухуулах хуудсанд багтжээ. Тэднийг бууж өгөхийг уриалж, ингэсэн нөхцөлд өршөөнө хэмээн амласан байна.

 

"Донбассын оршин суугч аа! Оросууд чамайг ашиглаж, золиос болгож байна. Чиний амь нас тэдэнд ямар ч үнэ цэнгүй. Чамайг нуувчинд байхад тэд гэртээ тав тухтай байгаа. Чамд энэ дайн хэрэггүй!  Украины Зэвсэгт хүчнийхэнд бууж өг. Украин чамайг өршөөж, аюулгүй байдлыг хангана. Чи гэр бүлийнхэндээ амьдаараа хэрэгтэй" хэмээн ухуулгын хуудсанд бичжээ.

Ийм сум хөөргөж, байндаа тусахын тулд урьдаас сум задрах цагийг тохируулж байгаа гэнэ. Ухуулах хуудсыг аль болох олон хүнд хүргэхийн тулд украинчууд өөр өөр чиглэлд буудаж байгаа аж.

 

Үүний дараа Орост есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын хүний эрхийг хамгаалах байгууллагууд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө олзонд бууж өгөх, байлдахаас татгалзахыг уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мэргэжлийнхэн очоод алуулж байхад жирийн иргэдийг шууд үхэлрүү явуулж байна. зөнөг путин оросын ясыг барих нь.
2022-09-30
зочин:
"украйны тагнуул" гэгч нэр дор хар тамхичин еврей нь өөрөө мансуурсан үедээ бичсэн зохиолууд нь л байгаа. Үүнд үнэмшмээр юм даанч алга. Ээлжит тархи угаах оролдлого байна.
2022-09-29
Зочин Зочин:
Эзэн Чингис хүний өөрийнгүй урвагчидыг хатуу цээрлүүлж байсан.Нх орноо гэсэн сэтгэлгүй юмнуудыг хатуу шийтгэх хэрэгтэй
2022-09-29
Энэ алаад өг гээд байгаа гаруудыг зэвтэй ака бариулаад украйн явуулбал өмдөндөө чацга алдаад яах бол хаха. Украйн ялна
2022-09-29
Bold:
Saihan snaah yumaa hoholuud
2022-09-29
R:
Түрэмгийлэгчдийг хядаж дуусгах нь хүн төрөлхтөнд тустай
2022-09-29
Тэнэгээ бусдад бүү гайхуул
2022-09-29
Зочин:
Укриан болон зэвсэг нийлүүлж байгаа улс вирүсэндээ идүүлж , өвөл хөлдөж үхэхийг ерөөе . Укриан сөнөтүгэй зеленский үх
2022-09-29
R:
Түрэмгийлэгчдийг хядаж дуусгах нь хүн төрөлхтөнд тустай
Тэнэгээ бусдад бүү гайхуул
зрчин:
Слава Укриань
2022-09-27
Болд:
Хүний нутаг руу дайрч хүний газар шороонд үхэхийг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Эх орон газар шороо ард түмэн аав ээж үр хүүхдээ хамгаалж тэмцэнэ гэдэг байглаас заяагдмал өгөгдөхүүн. Дэлхий хавтгай болсон орчин үед дэлхийн бараг бүх улс гүрэн Украйныг дэмжиж, туслаж байна Сүүлийн өдрүүдэд ганц өмөг түшиг нь болж байсан Хятад улс Путинд хандаж дайнаа зогсоохийг уриалж байгаа нь юу хэлж байна вэ.Үүнээс дүгнэлт хийхэд хэн ялах нь ойлгомжтой болж байна
2022-09-27
45:
Худлаа нэг талыг барьсан мэдээлэлд залхаж байна
2022-09-27
Уншигч:
Дарангуйлагч үхэж дуусна, түрэмгийлэгч улс ялагдаж дуусна, гүйцээ. . .
2022-09-27
Монголчууд:
Оросыг дэмжигчид их дайнд дуртай улс юм даа Украйн ялах болно
2022-09-27
зрчин:
Слава Укриань
Аргагүй:
Энэ бол эр орноо хамгаалж буй дайн биш. Халдан довтолсон түрэмгийлэгч нар ялагддаг жамтай
2022-09-27
дүфэрнэ гэж монгол үг байхгүй танай хятад үг үү
2022-09-27
чи өөрөө мал
2022-09-27
Мөнхжаргал:
Хэн нь сөнөж буй бол доо
2022-09-27
Мөнхжаргал:
Хэн нь сөнөж буй бол доо
2022-09-27
Ингээд дүфрээд мал мал юм бичээд унадаг юмаа.
2022-09-27
чи өөрөө мал
Хаха. Одоо тэгээд очиж очиж нэг муу сөнөж бгаа улсад бүр дээр нь нэг муу мансуурагч жүүдэд бууж өгнө гэж эрүүл хүний ой тойнд багтах уу. Харин энэ тагнуул энэ тэр нь өөрсдөө бууж өгмөөр бнөа гэдгээ далд утгаар хэлээд бгаа пм бишүү.
2022-09-27
Мөнхжаргал:
Хэн нь сөнөж буй бол доо
Мөнхжаргал:
Хэн нь сөнөж буй бол доо
Zochin:
Мэдээж шүү дээ яаж ч бодсон нэг муу зөнөсөн өвгөний төлөө амиа алдана гэж юу байхад дээ, укрианууд харин Оросын нутаг руу дайрсан бол өөр хэрэг эх орныхоо төлөө тулалдахаас яахав харин украинчууд бол эх орныхоо төлөө газар нутагынхаа төлөө тулалдаж байгаа улсууд шүү
2022-09-27
Ингээд дүфрээд мал мал юм бичээд унадаг юмаа.