Туркэд халдлага гарчээ
2022-09-27 11:18

Туркийн Мерсин хотод орон нутгийн цагдаагийн газрын ойролцоо дэлбэрэлт болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт болохын өмнө хууль сахиулагчдын дүрэмт хувцасыг өмссөн үл мэдэгдэх гурван этгээд цагдаагийн газар руу нэвтрэхийг завджээ. 

 

Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явган явж байсан бол гурав дахь хүн нь болох эмэгтэй автомашинаар явж байсан бөгөөд тэднийг саатуулах гэхэд эсэргүүцэл үзүүлэн, улмаар буудалцаан болсон байна. 

 

Автомашин жолоодож явсан эмэгтэй нь амиа золиослогч байсан гэнэ. Тэрбээр машинтайгаа цагдаагийн газрын нутаг дэвсгэр рүү нэвтэрч, машиндаа суурилуулсан тэсрэх төхөөрөмжийн хамт дэлбэрэхээр зэхэж байжээ.

 

Цагдаагийнхан түүнийг саатуулахаар гал нээх үед тэсрэх төхөөрөмж дэлбэрч, үүний улмаас нэг цагдаа амиа алдан, өөр нэг цагдаа биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг үйлдсэн хамсаатан болох нэг эрэгтэйг баривчилсан бол өөр нэг эмэгтэй сураггүй болсон, одоо түүнийг эрэн сурвалжилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин