Амралтын өдрүүдэд Оросын 17 мянга орчим иргэн Финландын хил нэвтэрчээ
2022-09-27 11:33

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны улмаас Оросын иргэд, тэр дундаа дайчилгаанд хамрагдах насны эрчүүд олноор хилийн чанадыг зорих болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

 

ОХУ-д дайчилгаа зарласны дараа тийзний эрэлт огцом өсөж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л Оросын 17 мянга орчим иргэн Финланд руу нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 80 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Финландын эрх баригчид мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амралтын өдөр дөрвөн иргэн хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад саатуулагдаж, улмаар Финландаас орогнол хүссэн гэнэ. Харин даваа гарагт хил дээрх нөхцөл байдал тогтворжсон ч өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ачаалалтай хэвээр байгаа аж. 

 

Дайчилгаанаас зугтаж буй оросуудын дамжин өнгөрөх бүс болохоос болгоомжилсон Финландын Засгийн газар ойрын өдрүүдэд аяллын визтэйгээр хил нэвтрэх хүсэлтэй Оросын бүх иргэнийг нэвтрүүлэхэд хориг тавихаар зэхэж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Харин төрөл төрөгсөд дээрээ очих, суралцах эсвэл ажлаар яваа бол Финланд руу нэвтрэхийг зөвшөөрөх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүн итгэмээргүй:
Паа өдөрт 8-9 мянган хүн хил нэвтэрсэн гэнээ...тэнд ингэж нэвтрүүлэх хилийн боомт байхгүй ш дээ...
2022-09-27
зочин:
Манай улс дайн тулаантай орноос ч долоон дор байгаа шүү.Гадаадад гаръя виз өгөөч гээд өдөр шөнөгүй дугаарлаад эх орноосоо дайжаад зугтаагаад байгаа шүү дээ.Бусад орон дайжин уу дайтна уу бидэнд огт хамаагүй. Өөрсөдийгөө хичээцгээ.Хийх ажилгүй юм шиг 2 тал болоод хэрэлдэх хэрэггүй ээ.
2022-09-27
Зочин:
Путинийхээр бол ганц буриад гэлтгүй дагестан, чечень, халимаг, тува, чукот, нанай гээд орос бус үндэстний цөөнхүүл бүгдээрээ Их Оросыг хагалан бутаргах аюултай, тоо толгой нь цөөрч, хэл усаа мартан уусах заяатай доод төрөлтнүүд. Буриадад болж байгаа дайчилгааг хараарай. Шар толгойтнүүд цөөхөн, ихэнх нь буриад монгол.
2022-09-27
Зочин:
Элэнцгийнх нь эх орны төлөө тулалдах. Хүний нутагт дайн хийх гэж байж. Украйны оросуудыг хамгаалах нэрээр мөрөөрөө амьдарч байсан өөрсдийнхөө оросуудыг ч, украйнчуудыг ч алаад. Путинийг дэмжигчдийн толгойг бөгсөөр нь орлуулбал таарна.
2022-09-27
со:
Барууны хэвлэл мэдээллийн байгууллагуудын тархи угаалтанд улс орнууд хэтэрхий их өртөж байгаагийн илрэл нь энэ байх даа. Сүүлдээ эх орныхоо төлөө тулалдах эх оронч эр хүн гэж алга болох юм бна л даа. Тэгээд баруунд очиж шал угааж, хог цэвэрлэж, ачигч, такси жолооч, хоол зөөгч зэрэг аль олдсон ажлыг нь хийж боолын сэтгэхүйгээр амьдрах гоё юм байх даа. Эх орон нь дуудсан цагт зугталгүй очих нь эр хүний эрхэм чанар байлтай. Манай шинэ үеийн мангар бацаанууд яг ийм 5-р цувааны хүмүүс болно доо.
2022-09-27
Зочин:
Элэнцгийнх нь эх орны төлөө тулалдах. Хүний нутагт дайн хийх гэж байж. Украйны оросуудыг хамгаалах нэрээр мөрөөрөө амьдарч байсан өөрсдийнхөө оросуудыг ч, украйнчуудыг ч алаад. Путинийг дэмжигчдийн толгойг бөгсөөр нь орлуулбал таарна.
Oros gej har pihluunuud honi tsarailj iish tiishee zugtaj bhaar asuudlaa uursduu zorigtoigoor shiideech dee...
2022-09-27
Муу охосужд:
Буриадуудыг ихээр дайчилж буй нь геноцид гэж дэлхий даяараа бичицгээх боллоо. Хүн ам нь өсдөггүй дээрээ сөнөх тийшээ болгох нь
2022-09-27
Зочин:
Путинийхээр бол ганц буриад гэлтгүй дагестан, чечень, халимаг, тува, чукот, нанай гээд орос бус үндэстний цөөнхүүл бүгдээрээ Их Оросыг хагалан бутаргах аюултай, тоо толгой нь цөөрч, хэл усаа мартан уусах заяатай доод төрөлтнүүд. Буриадад болж байгаа дайчилгааг хараарай. Шар толгойтнүүд цөөхөн, ихэнх нь буриад монгол.
Монгол иргэн:
Чи хүнийг мангар гэж байгаа бол тэр мангараасаа уланд байна гэсэн ойлголт . Тэгээд ч дэлхийн систем өөрчилж байгаа хүний тухай бичихээсээ ич . Ухаан чинь хүрэхгүй
2022-09-27
ингэж ажил амьдралаа алдаж гадаадад гарч дээрэлхүүлж байхаар путинийг унагаад өөр ерөнхийлөгч сонгосон нь дээр баймаар. дэлхийн хүмүүс тэнэг юм байна. асуудал гарахаар шийдэж байгаа нь тэнэг монголчууд яагаад дэлхий удирддаг байсныг ойлголоо. гэхдээ одоогийн монголчууд мангар л даа
2022-09-27
Монгол иргэн:
Чи хүнийг мангар гэж байгаа бол тэр мангараасаа уланд байна гэсэн ойлголт . Тэгээд ч дэлхийн систем өөрчилж байгаа хүний тухай бичихээсээ ич . Ухаан чинь хүрэхгүй