Японы оршин суугчид Шинзо Абэтэй салах ёс хийж байна
2022-09-27 12:25

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны мягмар гарагт болно. Ёслолын ажиллагаа Токио хотын "Ниппон будокан" цогцолборт болох бөгөөд оршин суугчид салах ёс хийж эхэлжээ. 

 

NHK агентлагийн мэдээлснээр, салах ёс хийх цогцолборын гадна аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатган, цагдаагийнхан жижүүрлэж байгаа юм байна. Харин Шинзо Абэтэй салах ёс хийх хүсэлтэй хүмүүс "Куданзака" цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, цэцэг тавьж байгаа гэнэ. Японы Засгийн газар Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол хоёр сая орчим доллар зарцуулж байгаа бөгөөд энэ мөнгө цогцолборын түрээс болон коронавирусээс хамгаалах хэрэгсэлд зарцуулагдаж байгаа аж. Энэ ёслолд нийтдээ 6,5 мянган хүн оролцоно гэж тооцоолжээ. 

 

Эргэн сануулахад, 67 настай Шинзо Абэ долдугаар сарын наймны өдөр сонгуулийн өмнөх сурталчилгааны цугларалтын үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм. Долдугаар сарын 12-ны өдөр Токио хотод түүний гэр бүл болон хамтран зүтгэгчид нь Абэг сүүлчийн замд нь үдэх ёслолыг хийж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оршин суугчид? Хуулахад учир бий
2022-09-28
ard:
manamongold ih taltai ih yum hiisen sain hvn bsn yum daa.sain turluu olj edleegyi jargalaa edleerei.um ma ni bad me hum
2022-09-27