Дагестанд дайчилгаа эсэргүүцсэн жагсаалын үеэр 90 хүн саатуулагджээ
2022-09-27 13:27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Ийм тушаал гарсан өдрөөс л эхлэн Орос даяар дайчилгаа, дайн эсэргүүцсэн жагсаал өрнөж, энэ төрлийн арга хэмжээнд оролцогчдыг олноор нь баривчлан саатуулсаар байна. 

 

"Эрх чөлөө" радиостанцын мэдээлснээр, Украинтай хийж буй дайныг эсэргүүцсэн жагсаал Дагестанд дахин сэргэжээ. Гэвч цагдаагийнхан үүнийг хууль бус гэж үзэн 90 хүнийг саатуулсан байна. Тэдний 70 нь Махачкалад харин 20 нь Хасавюртад баривчлагджээ. Махачкалад гэхэд хэдэн зуун хүн гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлэн, улмаар цагдаагийнхантай зодолдсон байна. Энэ үеэр 20 хүнийг баривчижлээ. 

 

Үүний дараа цагдаагийнхан болон Росгвардынхан эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан талбайг бүслэж, залуусын утсыг авч, эсэргүүцлийн жагсаалын бичлэгийг хийсэн эсэхийг шалгаж байсан хэмээн "Черновик" сайт мэдээлсэн байна. 

 

Хасавюрта хотод болсон жагсаалд 200 орчим хүн нэгджээ. Энэ үеэр цагдаагийнхан мөн л эсэргүүцэгчдийг баривчилж, харин оролцогчид эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд баривчлагдсан хүмүүсийн дунд хоёр сэтгүүлч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Путин гэж эргүү өвгөн Орос орон Оросын ард түмнийг самарч байна даа, Ичсэн хүн хүн ална гэгчээр Удахгүй дэлхийг цөмийн бөмбөгөөрөө самрах вий,
2022-09-27
зочин:
гадны улс газар нутагт нь халдвал эх орноо мэдээж хамгаалалгүй л яахав.Xарин бусдын газар нутгыг түрэмгийлэхийн төлөө амиа алдах нь шудрага бус..
2022-09-27
Оросуудаа:
Дайчилгаанаас зугтах биш гудамд гарч эсэргүүцлээ илэрхийлээч
2022-09-27