Тавантолгой түлш компани хүхэрлэг хийг 2-3 дахин бууруулах барьцалдуулагчийг гаргаж авчээ
2022-09-27 15:09

Тавантолгой компаниас өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Тус компанийн түлшний үйлдвэр 10 шугамаар ажиллаж, өдөрт 1800 тонн түлш үйлдвэрлэж байна. Одоогоор айл өрхүүдэд өдөрт 1200 тонн түлшийг нийлүүлж буй бөгөөд 114 600 тонн түлшийг нөөцөлжээ. Өнгөрсөн онтой харьцуулбал 30-40 хувиар илүү аюулгүйн нөөц бүрдүүлсэн байна.

 

Нийслэлийн 197 000 өрх сайжруулсан шахмал түлш түлдэг аж.

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний стандартыг өнгөрсөн наймдугаар сард өөрчилсөн байна. Ингэхдээ шахмал түлшний чийглэгийг дөрвөн нэгжээр, үнсний хэмжээг хоёр нэгжээр бууруулжээ.   

 

Мөн сайжруулсан шахмал түлшнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулах зорилгоор дотооддоо барьцалдуулагчийг гаргаж авсан байна. Энэ барьцалдуулагчийг хэрэглэснээр шахмал түлшнээс ялгарах хүхэрлэг хийг 2-3 дахин бууруулах боломжтой аж. Шинэ барьцалдуулагчийн туршилт бүрэн дуусаж, түлшний үйлдвэрлэлд ашиглахад бэлэн болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Сайн байна, амжилт. Оролдоод туршаад хийгээд бүтээгээд хөгжүүлээд байгаарай.
2022-09-27