Цагаан ордон: Дайчилгаанаас зугтсан оросууд АНУ-аас орогнол хүсэж болно
2022-09-28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Үүний дараа л дайчилгаанд хамрагдах насны Оросын эрчүүд олноор хилийн чанадыг зорьж, тийзний эрэлт огцом нэмэгдэж, гадаад төдийгүй дотоодын нислэгийн тийз олдохоо больсон бол Гүрж, Монгол зэрэг хуурай замаар хиллэдэг орнуудыг зорьсон машины цуваа тасрахгүй байгаа юм. 

 

Хилийн чанадыг зорьсон оросуудын тоо ийнхүү нэмэгдэж байгаа үед Оросын иргэдийн дамжин өнгөрөх бүс болохоос болгоомжилсон Финланд улс жуулчны визтэй оросуудыг нэвтрүүлэхийг хориглохоор болсон бол АНУ оросуудад орогнол олгоход бэлэн гэжээ. Тодруулбал, дайчилгаанаас зугтаж байгаа Оросын иргэд АНУ-аас орогнол хүсэж болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдсэн байна. 

 

"Үндэс угсаанаас үл хамааран тэд АНУ-аас орогнол хүсэх өргөдөл гаргаж болно гэж бид үзэж байна. Гаргасан өргөдөл бүрийг бид тухайлан авч үзнэ" хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр орогнол хүссэн хүн бүрийг найр тавин угтана гэж мэдэгдсэн хэдий ч дайчилгаанаас зугтаж байгаа оросуудад онцгой эрх эсвэл давуу тал олгоно гэж амлаагүй аж.

 

Өмнө нь Германы эрх баригчид ч дайчилгаанаас зугтсан болон Путиний дэглэмийг эсэргүүцэгч оросуудад тодорхой нөхцлөөр орогнол олгоход бэлэн хэмээж байв. 

 

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласан есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш Оросоос олон мянган хүн гарч явсан байна. Зөвхөн хил залгаа Казахстан, Гүрж, Монгол, Финланд улс руу гэхэд нийтдээ 200 мянга орчим хүн нэвтэрсэн гэсэн мэдээллийг ВВС дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Зочин:
Чи аугаа Америк даа очиж монголыг минь амараагаад өг . Чамайг тосож аваад гомочин эх оронгүй эх эцэггүй эргүү болгоно
2022-09-28
Зочин:
Аугаа америк тосож авч бгаад баярла ивануудаа
2022-09-28
Зочин:
Чи аугаа Америк даа очиж монголыг минь амараагаад өг . Чамайг тосож аваад гомочин эх оронгүй эх эцэггүй эргүү болгоно
Muu tsagaach niger ideh hooltoi boljde tenej yvaad boolud chin tsadaje kkkkk
2022-09-28
Нэг цагаачдын улсын нэг муу негрт ямар хамаа бнаа.
2022-09-28
Muu tsagaach niger ideh hooltoi boljde tenej yvaad boolud chin tsadaje kkkkk
Зочин:
Очиж.очиж.чамууд.ямар.хамаа.байнаа
2022-09-28
Зочин:
Наад ирж буй Орос, Буриадууд чинь цагтаа Путины дайныг дэмжин, ардчиллыг хараан зүхэж, украинчуудыг газрын хөрснөөс арч хэмээн хашгичиж, цамцан дээрээ Z үсэг нааж явсан нөхдүүд шүү. Өөрөө дайнд явж үхэх болохоороо амиа хоохойлон зугтаж буй нь тэр. Зүй нь тэд эх орондоо дайныг эсэргүүцэн жагссан нь дээр байлаа
2022-09-28