Латви Орост зарласан дайчилгааны улмаас хилийн бүсэд онц байдал тогтоожээ
2022-09-28 09:08

Орост дайчилгаа зарласны улмаас Оростой хиллэдэг бүс нутагт болон нисэх буудал, хилийн боомт, усан боомтууд болон төмөр замд онц байдал тогтоох шийдвэрийг  Латвийн Засгийн газар гаргажээ. Энэ талаар Латвийн Засгийн газрын албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. 

 

"Улс орноосоо явах хүсэлтэй Оросын иргэдий тоо эрс нэмэгдсэн. Тиймээс Латвийн хил дээр ч хууль бус цагаачдын тоо хурдацтай нэмэгдэх эрсдэлтэй байна. Үүнд урьдаас бэлтгэх зорилгоор онц байдал тогтоож байна " хэмээн Латвийн Засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Онц байдлын горим Оростой хил залгаа гурван бүсэд гурван сарын турш үргэлжлэх юм байна. Түүнчлэн Латви улс Педедзе боомтыг гурван сарын хугацаанд хаахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин