Эрхүүд цэргийн комиссарыг буудсан эр: Сайн найз минь Украинд амиа алдсан
2022-09-28 09:39

Есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа цэргийн насны эрчүүд олноор хилийн чанадыг зорьж, дайчилгааг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөсний зэрэгцээ цэргийн штабуудыг шатаах оролдлого хэдэнтээ гарч байлаа. Түүнчлэн дайчилгааны штаб дээр цэргийн комиссарыг буудсан хэрэг ч гарч байв. Тодруулбал, есдүгээр сарын 26-ны өдөр Эрхүү мужид цэргийн комиссарын гаазр очсон нэгэн эр цэргийн штабын байранд цэргийн комиссар руу буудсан хэрэг гарсан юм. 

 

Цэргийн комиссарыг буудсан хүн нь 25 настай Руслан Зинин гэх эр бөгөөд тэрбээр хэрэг үйлдэх болсон шалтгаанаа мөрдөн байцаагчдад хэлсэн талаар Baza телеграм суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сайн найз нь амиа алдсан, мөн үеэл дүү нь цэргийн дайчилгааны зарлан дуудах хуудас авсны дараа ийм алхам хийхээр шийдсэн гэж Зинин мэдүүлсэн байна. Түүний өгүүлснээр, сайн найз нь болох 19 настай Даниил гуравдугаар сард Украин дахь байлдааны үеэр амиа алдсан бол үеэл дүү 21 настай Василий Гуровыг нь саяхан хэсэгчилсэн дайчилгааны үеэр зарлан дууджээ.

 

Зининий үйлдсэн хэрэг

 

Есдүгээр сарын 26-ны өдрийн 12:20 цагт Зинин Усть-Илимск дэх цэргийн комиссарын газар очжээ. Усть-Илимск нь Эрхүү мужид байх хот юм. Ингээд тэрбээр дайчилгаанд хамрагдах бусад хүмүүсийн хамт танхим руу оржээ. Цэргийн комиссарын газрын дарга, хурандаа Александр Елисеев цугласан олны өмнө үг хэлж эхлэхэд Зинин найзынхаа талаар асууж эхэлсэн гэж Baza мэдээлсэн байна.

 

Ингээд  Зинин "хэн ч байлдахгүй" хэмээн хашгираад цэргийн комиссар руу бууджээ. Үүний дараа тэрбээр галын гарцаар зугтах гэж оролдсон ч саатуулагдсан байна. Лента.ру агентлагийн мэдээлснээр, 25 настай Зинин ч дайчлагдах ёстой байсан гэнэ. 

 

Тухайн үед хамт байсан, үйл явдлын гэрч болох Сергей Шевченкогийн өгүүлснээр, бүх хүмүүс баримт бичгээ хүлээлгэн өгч, улмаар цэргийн комиссар зааварчилгаа өгч байх үед Зинин буудсан гэнэ.

 

"Цэргийн комиссар улс оронд үүссэн нөхцөл байдлын талаар ярьж эхэлсэн. Дараа нь өнөө залуу байрнаасаа хөдлөөд, цэргийн комиссарыг буудсан" хэмээн Шевченко Лента.ру агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, буудуулсан Александр Елисеевийг нэн даруй эмнэлэгт хүргэж, мэс ажилбар хийн, сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Түүнийг зургаан удаа буудсан байсан гэнэ. Улмаар есдүгээр сарын 27-ны өдөр Елисеевийг комын байдалтайгаар онгоцоор Эрхүү хот руу хүргэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Х:
Яасан юм?
2022-09-29
Эх орноосоо урвагч. Монголхүү Хүзүүгүй нар шиг харийн боол. Аймхай хулчгар ллр
2022-09-28
зочин:
шударга зоригтой залуу бна дэмжиж бна. угаасаа путин маш тэнэг алхам хийсэн
2022-09-28
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-28
Х:
Яасан юм?
Зочин:
Ийм малууд улс орон бүрт зөндөө бий.Тэнэг авираасаа болж шоронд бүх насаараа зовох болж дээ.Ийм этгээдийг хэн хайрлах юм. Удахгүй нөгөө ертөнцөд морилох биз
2022-09-28
найз гэж энийг л хэлдэг байх бусдаар өнгөтэй байхад нь найз гэж далжигнаад гундаад ирэхээр нь холдоод явчихдаг Монгол "найз"-ыг хэлэхгүй
2022-09-28
зочин:
Xaлзаадай ч укриантай биш оростойгоо байлдаад эхэллээ дээ.бас укрианыг фашистуудаас нь салгах биш бүх укрианчуудыг нэгэн тугын доор нэгтгэлээ..
2022-09-28
Зочин:
Ийм малууд улс орон бүрт зөндөө бий.Тэнэг авираасаа болж шоронд бүх насаараа зовох болж дээ.Ийм этгээдийг хэн хайрлах юм. Удахгүй нөгөө ертөнцөд морилох биз
Zochin:
Зөв зөв зоригтой хүү байна
2022-09-28
зочин:
шударга зоригтой залуу бна дэмжиж бна. угаасаа путин маш тэнэг алхам хийсэн