Б.Баярсайхан: Би сайд болох гэж гүйдэг хүн биш
2022-09-28

Үндсэн хууль зөрчсөн, ёсзүйн алдаа гаргасан үндэслэлээр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулаад буй. Түүний орны сайдыг томилох асуудал ид яригдаж байна. Хэвлэлүүд УИХ-ын эмэгтэй гишүүдээс дараагийн сайд тодорно хэмээн бичиж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарын нэр яригдаж эхлээд байна.

 

 

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уг мэдээллийг үгүйсгэж, цахим хуудастаа тайлбар оруулжээ. Тэрбээр "Сайд болохыг хүсч байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө үү!!!

 

Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье!!!" хэмээн бичжээ.

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
xa xa xa tegeed yah gej olon dolon hiigeed ZG butez bureldehuun yariad baigaa yum be chi
2022-09-28