Согтуу машинист хурд хэтрүүлж, вагон унагаажээ
2022-09-28 11:19

Өнгөрсөн шөнө 12.20 цагийн үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол гарлаа. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

 

 

Тэрбээр "Зүүнбаян өртөөнөөс Ханги мандлын төмөр замын чиглэлд ачаа тээвэрлэж байсан Монголиан Транс ложистик компанийн галт тэрэг замаас гарч, унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд орших Хулангийн шанд зөрлөг энэ осол гарсан. Энэ цуваанд 17 вагон явж байсан.

 

Вагонд явж байсан гурван хүний биеийн байдал гайгүй. Ослын шалтгааныг тогтоохоор ЗТХЯ, Болд Төмөр Ерөө гол компани, Монголын төмөр зам компанийн ажлын хэсэг ажиллаж байна.

 

Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж, замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Хоёр хүний согтолын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн С.Бямбацогт сайд “Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Зүүн баян төмөр зам, Тавантолгой төмөр зам, Монголиан Трасн Ложистик компанийн төмөр зам гээд Монгол Улс орон төмөр замтай болсон. Энэ олон замуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай байна.

 

Монголын төмөр зам ТӨБЗГ-т, Зүүнбаян, Тавантолгой төмөр зам УУХҮЯ буюу Эрдэнэс Тавантолгой компанид харьяаллагддаг бол Болд Төмөр Ерөө голын төмөр зам хувийн компанийн эзэмшилийнх. Төмөр замын бодлого, зохицуулалт, нэгдсэн удирдлага байхгүй. Үүнтэй холбоотойгоор сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан. Цаашид энэ чиглэлээр онцгой анхаарах ёстой.

 

Өнөөдрийн энэ осол бол Болд Төмөр Ерөө гол буюу Ханги Мандлын төмөр зам барьж байгаа Монголиан Трасн Ложистик компанийн архи уусан, хурд хэтрүүлсэн хариуцлага машинист нараас болсон.

 

Хамгийн хатуу дүрэм бол аюулгүй байдал. Энд анхаарч ажиллах, сахилга дэг журам тогтоож, хариуцлагатай, аюулгүй байдлыг тогтоох чиглэлээр ЗТХЯ тодорхой зорилго тавьж ажиллана" гэдгийг хэлэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гөлөмцөөд онгоц жолоодож яваа мэтээр
2022-09-28
Мэргэжлийн ахмадуудаа аваад заалгаад ажиллуулаач Төмөр замын дүрэм цусаар бичигдсэн гэдэг дээ
2022-09-28
зочин:
ер нь хяналтын системыг дээр ддоргүй үгүй хийж худлаа ямарч стандарт дүрэмгүй дотоод аудит нэрээр баллаж байна даа
2022-09-28
Зочин:
Нийгмийг эмх замбараагүй,үймээн самуунд, хүн бүрийг дураар авирлах байдалд уриалдаг,ардчилагч нэртэй хулгайчуудын балаг. Эд л нийгмийг дэг журамгүй болгох,удирдах удирдуулах зарчмыг алдагдуулахыг хичээдэг.
2022-09-28
зочин:
Хайран техник, бөөн гарз, бид байгаа юмаа ариг гамтай зөв хэрэглэж сурмаар байгаа юм даа, ингээд байвал урашлахгүй шүү дээ.
2022-09-28
kkkk:
ТӨРИЙН ӨМЧИЙН ДАРГА НАР ГЭЖ ДАМПУУ ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ БОДОДГҮЙ НОВШНУУД БАЙХ ЮМ. СОГТУУ ЛАЛАРУУД ҮЗЛЭГ ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ БҮР БАЙХГҮЙ БОЛСОН.. ЭЗЭНГҮЙ УЛСЫН ӨМЧИЙГ ХЭН ДУРТАЙ СОГТУУЧУУД ОНХОЛДУУЛААД. ХЭДЭН САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ ТӨЛӨХГҮЙ. ХАРИУЦСАН БҮХ ДАРГА НАРААР ТӨЛҮҮЛ..ЯМАРЧ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЭНЭ УЛСАД АЛГАА
2022-09-28
zochin:
Согтуугаар машин барьж осол гаргадаг байснаа болиод одоо улсын өчнөөн үнэтэй хөрөнгийг сүйтгээд яваад байгаа нь арай хэтэрч байнаа. Ажилтнаа эрүүл, согтууг нь шалгалгүй ажилд гаргасан дарга, удирдлагуудад нь хатуу арга хэмжээ ав!!!
2022-09-28
Зочин:
Нийгмийг эмх замбараагүй,үймээн самуунд, хүн бүрийг дураар авирлах байдалд уриалдаг,ардчилагч нэртэй хулгайчуудын балаг. Эд л нийгмийг дэг журамгүй болгох,удирдах удирдуулах зарчмыг алдагдуулахыг хичээдэг.
Зочин:
Zamd garsan khoinoo tasartlaa uusan bna
2022-09-28
Иргэн:
Hulhi barisan zamaa mashinistiig sogtuu bolgoj haatsailj baij medeh l nohoinuud daa ene MAN
2022-09-28
зочин:
Ажилд гарахаас нь өмнө ажилтныг эрүүл мэндийн үзлэгт оруулалгүй, улсын өчнөөн үнэтэй эд хөрөнгийг даатгаад гаргадаг юмуу, хаана хаанаа маш хариуцлагаггүй байна!!!
2022-09-28
Зочин:
Zamd garsan khoinoo tasartlaa uusan bna