Оросын хийг орлох хийн хоолой Польшид нээгдлээ
2022-09-28

Польшийн эрх баригчид мягмар гарагт Голенюв хотноо Baltic Pipe хоолойг нээжээ. Энэ нь Оросын хийн нийлүүлэлтийг хэсэгчлэн орлох зорилготой гэж Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна. 

 

Польш, Данийн хооронд тавигдсан шинэ хийн хоолойгоор Европын хэд хэдэн орнууд руу Норвегиэс хий нийлүүлэх бөгөөд жилд 10 тэрбум кубметр хий нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хийн хоолойгоор дамжих нийлүүлэлт 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэх бол өвөл гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолсон байна. 

 

"Хийн салбар дахь Оросын ноёрхлын үе, сүрдүүлэг, дарамтаар дүүрэн үе төгсөж байна" хэмээн хийн хоолойн нээлтийн ажиллагааны үеэр Польшийн Ерөнхий сайд  Матеуш Моравецкий мэдэгджээ. 

 

Польш улс жилд 20 тэрбум кубметр хий хэрэглэдэг, үүний тал орчим хувийг "Ямал-Европа" хийн хоолойгоор Орос улс нийлүүлдэг байсан. Дөрөвдүгээр сард Польшийн эрх баригчид Оросын хийн төлбөрийг рублиэр хийхээр татгалзсаны дараа Оросын "Газпром"компани хий нийлүүлэлтээ зогсоосон бол Польш улс Оростой хийсэн хийн хэлэлцээрээ дуусгавар болгосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Отгооо:
Ттттт.энэ Путин ..издаа юмаа.улс орноо жинхэнэ устгаад хаячлаа шдээ
2022-09-28
Сайхан мэдээ
2022-09-28
Чи Оросын емнеес боож vхлээ юу кк. чамайг энд емдее шувтлаад бегсее тослоод байж бйгааг ах нар чинь мэдэж байгаа юу
2022-09-28
хэрэг:
ОРОСЫН ХИЙГ ДЭЛБЭЛЖ ХАЯЧИХААД ӨӨРСДИЙН ХИЙГ НЭЭЧИХДЭГ. ӨМХИЙ ЛЯХУУД. АМАР ЮМ БОЛЖ ДЭ
2022-09-28
Чи Оросын емнеес боож vхлээ юу кк. чамайг энд емдее шувтлаад бегсее тослоод байж бйгааг ах нар чинь мэдэж байгаа юу