Н.Мөнхсүрэн: Гурилын үнэ 50 хувиар өсөх нөхцөл үүссэн
2022-09-28

 

Гурилын үнэ нэмэгдсэн асуудлаар Монголын гурил үйлдвэрдэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. 


Монголын гурилын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн 


"Монгол Улсад 70 орчим гурилын үйлдвэр бүртгэлтэй байдгаас 2020 оны байдлаар 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв нь үйл ажиллагаагаа зогсоож, найм нь үйлдвэрлэл явуулж байна. 


Нэг тонн улаан буудайнаас 75 хувь нь гурил, 25 нь хивэг болдог. Чанараас шалтгаалж дээд гурил, нэгдүгээр гурил гарна. Сүүлийн таван жилийн байдлаар бид дотоодын 60-70 хувийг хангасан. Өнгөрсөн онд улаан буудайг 700 төгрөгөөр нийлүүдэг байсан, нэгдүгээр гурил 1100-1200 төгрөгөөр худалдаалж ирсэн.


Энэ жил улаан буудайн үр 980 мянгаас-1.4 сая төгрөг хүртэл буюу 15 хувь өссөн. Үүнээс үүдэж гурилын үнэ 50 хувиар өсөх нөхцөл байдал үүссэн. Бүх будаа гурил болдоггүй. Үйлдвэрлэх зардал 40 хувиар нэмэгдсэн учраас 1.8 саяар худалдаалагдана. Улсаас нэг сая төгрөгөөр тогтоосон. Үүнийг газар тариалан эрхлэгчид эсэргүүцэж байна. Үнийг бодитоор барьж явах ёстой.  хэмээв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үйлдвэрлэх зардал 40 хувиар нэмэгдсэн гэдгийг ойлгосонгүй. Монгол цахилгаан, дулаан, шатахуун /дизель түлш тариаланчидад зориулсан/-ы үнэ нэмэгдээгүй шүү дээ.
2022-09-28
Zochin:
За даа ингэж бгаад л унэ нэмэх аргаа олох гэж бна даа ард тумний амьдрал маш хунд бух юмны унэ нэмэгдээд бна шуу засаг тор гэж бна уу
2022-09-28