Буриад ээжүүд Монголыг зорьсон хөвгүүддээ хэлсэн захиас
2022-09-28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Сүүлийн үеийн мэдээллээр дайчилгаа зарласнаас хойш 200 мянга орчим иргэн хилийн чанадыг зорьсноос 3,8 мянга нь Монголд иржээ. Монголд ирсэн ОХУ-ын иргэдийн ихэнх нь Монголтой хамгийн ойр Буриад, Эрхүү мужаас ирсэн залуус байгаа юм. Монголд ирсэн залуус, тэдэнд туслах хүсэлтэй монгол иргэд байх Телеграм сувгийн "Монгол чат" группт нэгэн хэрэглэгч буриад хөвгүүдэд өгсөн захиасыг дайжээ.

 

Телеграм суваг дахь постод өгүүлснээр, Буриадын оршин суугч Валентина Романова "ах дүүгийн харилцаат Монгол руу явсан буриадуудад" хандсан бөгөөд "бүлэг байгуулж, цуглан уулзалдаж, ахлах хүнээ томилж, асуудлаа шийд, та нар боловсролтой хүмүүс" гэж анхааруулсан байна.

 

Цаашлаад "Бид та бүхнийг үндэс угсаагаа хамгаалж үлдэхийн үүднээс л явуулсан юм, тиймээс биеэ зөв авч яваарай" хэмээгээд дараах захиасыг өгчээ. 

 

1) Битгий уу, бааранд битгий ор

2) ард чинь эхнэр, хүүхэд, ээж, эгч дүү чинь үлдсэн гэдгийг битгий март

3) нэгнээ хүндэл, нэгэндээ гар сунга

4) Та нар айлд зочилж байгаа гэдгээ битгий март! 

5) нэгэндээ битгий худлаа ярь, их зангаа бүр мөсөн март

6) ажиллахаас битгий ай, ямар ч ажлыг гололгүй хий, эх орондоо ажиллаж байсан шигээ л ажил хөдөлмөр хий

7 ) мөнгөтэй хүмүүс нь өөрийн бизнесээ нээ, одоогоор юу ч хийж чадахгүй байгаа бусдадаа зориулж ажлын байр гарга

Нэгдмэл бай, ажилла, нэгэндээ тусла. Та нарын эхнэр, ээжүүд бид та нарыг биеэ зөв зүйтэй авч явж, бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт найдаж байна. Та нар бол бидний ирээдүй!

Түүнчлэн энэ "Монгол чат"-д саяхан Буриадын оршин суугч холбогдсон таагүй хэргийн талаар харамсан ярьж, буриадууд нэгэндээ "архи уухгүй, зугаацаж цэнгэж явахгүй" байхыг захиж, "одоо зугаацаад явж байх цаг нь биш" хэмээн анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батбаяр:
Яс үндэс нэгт Монгол улсдаа очиж байна гэж хэн нь ч захиагүй гэж үү
2022-11-05
Бб:
Хуцдаг хорлогчин бэ чи.
2022-09-29
Хуцдаг чи хүн хөөдөг хэн бэ
2022-09-29
Хуцдаг хөөдөг чи хэн бэ.
2022-09-29
Хэн ч, хаа ч яаж явахыг бурхан л мэднэ. Тиймээс ухаантай, ядарсан нэгнээ дэмжиж тусалж яваарай,
2022-09-29
Буриадууд орж ирж л байг ээжүүдийнхээ захиасыг мартаж болохгүй угаас Буриад Тува манай Монгол үндэстэн газар нутагтайгаа Оросын болсон л доо
2022-09-29
Буриадуудыг буцаа тэд бидний нөхөд биш
2022-09-29
Хуцдаг чи хүн хөөдөг хэн бэ
Хуцдаг хөөдөг чи хэн бэ.
Зочин:
Буриад ээжүүд ийм л байдаг даа
2022-09-29
Zochin:
Одоо л туслах цаг цаг одоо өөр болсоон
2022-09-29
Zochin:
Одоо л туслах цаг одоо цаг өөр болсон
2022-09-29
солонгост бол монголчууд хоорондоо алалцаад л байдаг бие биенээ ална зодно дээрэмдэнэ луйвардана хогийн юмнууд солонгос руу явдаг
2022-09-29
,,,буриад нар орос оронд монголчуудад яаж ханддаг билээ !!!!!!!!!
2022-09-28
солонгост бол монголчууд хоорондоо алалцаад л байдаг бие биенээ ална зодно дээрэмдэнэ луйвардана хогийн юмнууд солонгос руу явдаг
hunnu:
ene bol mongol ulsiin tusgaar tognold notstoi ayul uchruulj medne dee
2022-09-28
Бб:
Хуцдаг хорлогчин бэ чи.
Zochin:
Одоо л туслах цаг цаг одоо өөр болсоон
hunnu:
ene bol mongol ulsiin tusgaar tognold notstoi ayul uchruulj medne dee
2022-09-28
Zochin:
Одоо л туслах цаг одоо цаг өөр болсон
оросуудын захиас нь тэнэгхэн иванууд минь кармандаа сайн төмөр алх үргэлж авч яв таарсан монголынхоо тархийг гоожтол цохиж алаад бай тэгвэл шоронд орж пүтины савраас аврагдах боломж байна шоронгоос гарч байхад ямарч байсан пүтлер зөнөж үхэх эсүл төрийн эргэлтээр тархиндаа сум зоолгосон байх вий тэр цагт буцаад хүрээд ир
2022-09-28
зочин:
Oрос ахаасаа айдаг монголчууд нь буриадуудад аашаа гаргаад эхэлсэн.
2022-09-28
МОНГОЛ ХЭЛЭ СУРАГТИЙ ХӨВҮҮД.
2022-09-28
Мундаг мундаг
2022-09-28