Трюдо: Олон нийтийн санал асуулгатай холбоотойгоор Канад ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна
2022-09-28

Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсууд болон Запорож, Херсон муж гэсэн Украины нутаг дэвсгэр дээр Орос олон нийтийн санал асуулга явуулсантай холбоотойгоор Канад улс ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины төрийн тусгаар байдлын үндсийг таслах гэж оролдсон сүүлийн оролдлого болох олон нийтийн санал асуулга явуулсанд хариуцлага хүлээх этгээдүүд, байгууллагуудын эсрэг Канад улс хязгаарлалт тавихаар зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн Канад улс энэ санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Үүнээс өмнө, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Украины нутгуудад явуулсан ОХУ-ын олон нийтийн санал асуулгыг хууль ёсных гэж Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм.

 

ОХУ-ЫН ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БУЮУ АЦАН ШАЛАА

...Гэвч эзлэгдсэн нутгаа эргүүлэн авах Украины оролдлого ихээхэн ноцтой үр дагаварт хүргэж мэдэх юм. Учир нь нэгэнт л санал асуулга нэрийн дор Украины нутгийг өөрийн болгож байгаа ОХУ дараагийн удаад эдгээр нутгийг чөлөөлөх гэсэн Украины алхам бүрийг "Оросын бүрэн бүтэн байдалд халдсан" гэж үзэн шалтаглаж, хурцадмал байдал улам дэвэрч мэдэхээр байна. Өнгөрсөн долоо хоногт л Владимир Путин мэдэгдэл хийхдээ "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдвал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэх утгатай мэдэгдэл хийж дэлхий дахиныг түгшүүрт автуулсан юм.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Kanad amerik angli geed horchin ulsuud dalain tsaanaas yavuulga hiij baih uym
2022-09-29
Гааро:
Яэнаа орос хоригт ороод бөлрах нь ээ
2022-09-28