Б.Жавхлан: Ирэх онд нэг их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийнэ
2022-09-28

Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг танилцууллаа. Сангийн сайд “Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, тодорхой байдал ирэх онд үргэлжилнэ. Тиймээс 2023 оны төсөв макро бодлогууд харилцан уялдаатай, биенээ нөхөж хавсарч эдийн засгаа тогтворжуулах зорилттой байгаа. Томоохон тохиргоо, засвар хийсэн улс төрийн зоримог шийдэлтэй төсөв болно” гэдгийг хэлэв.

 

 

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх анхны бүтэн төсөв нь 2023 оных. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ онд 198 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. 2023 оны төсөвт 1 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломжтой.

 

Хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих чиглэлээр:

 

-Уул уурхайгаас бусад салбарын IPO гаргасан компаниудын хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10, гадаадад 20 хувь байдгийг 5 хувь болгон бууруулна.

 

-Хөрөнгө оруулалтын сангийн татварыг тэглэнэ.

 

-IPO гаргахад зарцуулсан зардлыг чөлөөлнө.

 

-IT компаниудын гадаад руу шилжүүлдэг суутган татварыг 20 хувиас 5 болгон бууруулна.

 

-Гарааны компаниудыг эхний таван жил татвараас чөлөөлнө.

 

-ХАА-н чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг 2027 оныг хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө.

 

Улсын 2023 оны төсвийн төслийг маргааш УИХ-д өргөн барина.

Shuud.mn
Сонин хачин
Кк:
Шинэ сайд автобус авна гнэ.Мөнгө нь байвал хэнч очоод авчина даа
2022-09-28