Харри Поттерын шидэт саваа, Дарт Вайдерын бээлийг дуудлагаар худалдана
2022-09-28

Их Британийн Лондон хотноо 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд алдартай кино, цувралуудын баатруудын эд зүйлийг худалдах дуудлага худалдаа болно гэж The daily mail сонин мэдээлжээ. 

 

Дуудлага худалдаагаар 1500 гаруй эд зүйлийг худалдах бөгөөд тэдгээрийн нийт өртөг нь 12,6 сая доллар болж байгаа гэнэ. Эдгээрийн дунд алдартай кино, цувралуудын баатруудын сонирхолтой эд зүйлс байгаагийн дотор "Оддын дайн"-ы Дарт Вайдерын бээлий, Харри Поттерын шидэт саваа, Доктор Стрэнжийн давхар бөгж, Жеймс Бондын дуулга зэрэг зүйлс багтаж байгаа гэнэ. 

 

Энэ дуудлага худалдаанд гар утас эсвэл цахимаар оролцож болох гэнэ. Дуудлага худалдаанаас олсон орлогыг сайн үйлсэд зориулна гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин