Гвинет Пэлтроу 50 насныхаа төрсөн өдрөөр нүцгэн зургаа нийтэлжээ
2022-09-28

 

Есдүгээр сарын 27-ны өдөр Холливудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу 50 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө олон нийтийн сүлжээнд нүцгэн зургаа оруулж, дагагчдаа бишрүүлсэн талаар The Daily mail сонин мэдээлсэн байна. 

 

Тавин нас хүрсэн Пэлтроу алтлаг өнгийн металл энгэсэг биедээ түрхэж, бүхэлдээ алтан биетэй мэт харагдах бөгөөд харин цээж хэсгээ харагдахгүй байхуйцаар зогсжээ. Түүний зургийг харсан дагагчид нь 50 настай Пэлтроугийн гоо үзэсгэлэнг биширч "та урьд хожид хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байсангүй", "би 50 настайдаа ийм харагдаж байсан бол үргэлж нүцгэн явах байлаа" гэх зэргээр бичсэн байна. 

Хэдийгээр 50 нас хүрсэн ч залуу бүсгүйгээс ч гоо бие бялдартай байгаа нь түүний дэглэмтэй холбоотой гэдэг. Пэлтроу ногоон хоолтон бөгөөд спортоор тогтмол хичээллэдэг, эрүүл хүнс бүтээх, борлуулах салбарын бизнес амжилттай эрхэлж яваа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сэжиг хөгшин авгай
2022-10-03