Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авна
2022-09-28

Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудын 75 хувийг 10-аас дээш жил ашиглажээ. Энэ он гараад 576 автобус ашиглалтаас гарч, парк шинэчлэлт хийх зүй ёсны шаардлага тулгараад байна. Тиймээс ирэх оны төсөвт 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тусгажээ. Ингэснээр нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт бүрэн дуусна гэдгийг Ж.Сүхбаатар сайд хэллээ.

 

 

Нийслэлд нэг хоногт 2.8 сая иргэн хөдөлгөөнд оролцдог байна. Тэдний 1.8 сая нь хувийн машинаар, 685 000 нь автобусаар, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хороо хувийн машинаараа явж буй 1.8 сая иргэний тоог 1.5 сая болгон бууруулж, автобусаар зорчигчдын тоог 1 сая болгож, явган зорчигчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьжээ.  

 

Нийслэлийн 124 чиглэлд 1432 автобус явах хэрэгцээ бий. Үүний 1100 автобусыг улс, нийслэлийн төсвөөс гаргаж, үлдсэн 300 автобусыг хувийн хэвшилтэй хамтран шийднэ. Ингэхдээ 24-өөс дээш суудалтай шинэ автобус оруулж ирвэл 2024 оныг дуустал гааль, НӨАТ-аас чөлөөлөх юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
АВТОБУСНЫ ЧЕНЖ ХИЙХ НЬ ДЭЭ... НӨГӨӨХ НЬ ӨВӨЛ ХАЛДАГГҮЙ, БИТҮҮ УУР, ЦАН БОЛООД ТҮЛШ НЬ ӨМХИЙ ҮНЭРТЭЭД АГААРТ НЬ ШАХМАЛ ТҮЛЖ НЭРТЭЙ ХОРТОЙ УТАА ЯЛГАРААД...
2022-09-29
зочин:
СХД-ээс эхлээд 6 дүүргийн 8 замд богино эргэлтийн том автобусыг эцсээс нь СБ талбай хүртэл богино эргэлтээр шулуун замаар 5 минутын зайтай явуулаад үзвэл зүгээр юм биш үү.Автобуснууд дэндүү бохир, эргэлт маршрутууд нь болохгүй байна.
2022-09-28
Иргэн:
Шинэ автобус аваарай Сайдаа утаа хаяласан автобусны яг ард нь яваад үзвэл яасан юм бэ Автын газар яаж зөвшөөрөл өгч чадаж бнаа Буудал дээр зогссон иргэд хэцүүхэн бнаае
2022-09-28