Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлого тунхаг төдий гэж үү
2022-09-29

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн эрх баригч нам, Засгийн газар Монгол Улсын зургаан салбарт Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр зарлаад буй. Тэдгээрийн нэг нь Аж үйлдвэрийн салбар. Манай улс хангалттай баялагтай. Харамсалтай нь баялгаа бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж чаддаггүй. Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Энэ бол аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж. Үйлдвэр барих үйл явцыг элдэв улс төрийн явуулгаар гацааж, зогсоож ирснийхээ горыг бид улсаараа мэдэрч байна.

 

Ядаж л манай улс хөдөө аж ахуйн салбарын түүхий эдээ хангалттай хэмжээгээр боловсруулж чаддаггүй. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаядаг гэдгийг үйлдвэрлэгч орнууд сонсвол халаглах нь тодорхой.  

 

Шинэ сэргэлтийн бодлогод “Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна” гэсэн зорилт бий. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ажил хэдийнэ гараанаас гарсан ч барианд орох мөчид гацаад байна. Шалтгаан нь төр нэг гараараа хувийн хэвшлийг дэмжиж, нөгөө гараараа боомилж байгаатай холбоотой.

 

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК 2018 оноос бүтээн байгуулалтаа эхлүүлж, жилд 10 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулалт ч татжээ. Мөнгө болгож чадалгүй хаядаг 15 сая арьс, ширний 10 саяыг нь боловсруулан, нэмүү өртөг шингээх чадвартай үйлдвэр гэсэн үг. Гэтэл бүтээн байгуулалтын ажил 60 хувьд хүрэхтэй зэрэгцэн төрийн “махны машинд” хэрчүүлжээ.

 

 

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг нь хорьж, үйлдвэрийн газар дээр нь төр өөрөө үйлдвэр барихаар ТЭЗҮ ч хийлгэж байгаа гэнэ. Уг нь Засгийн газар тогтоол гаргаж, энэ үйлдвэрийн дэд бүтцийн хөрөнгийг босгох “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК-ийг байгуулсан. Бусад орнуудын жишгээр хүнд үйлдвэрийн дэд бүтэц, бааз суурийг төр тавьдаг жишгээр тогтоол баталсан хэрэг. Гэтэл дэд бүтцийн хөрөнгө босгох үүрэг чиглэлтэй компани нь өдгөө өөрөө үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулагчдын тархийг эргүүлж явна. Хөрөнгө оруулагч нь Монголын хувийн хэвшлийн компани эсвэл төрийн алинтай нь хамтран ажиллаж байгаагаа ухаарахаа больж, эргэлзээнд оржээ.

 

Арьс ширний үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улсад ашигтай. Мал аж ахуйн орон ч малынхаа арьс ширийг жалга руу чулууддаг улс биш боловсруулдаг аж үйлдвэрийн орон болно. Харамсалтай нь төрийн бодлого бодит байдалтай зөрчилдөж, үйлдвэрийн бүтээн байгуулалт таг гацаанд ороод байна.

 

Шинэ сэргэлтийн бодлогод нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна гэчихсэн. Ийм маягаар бол энэ бодлого хэрэгжихгүй. Төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд бүрийн амнаас унадаг хувийн хэвшлийг төрийн бодлогоор дэмжинэ гэдэг үг бүгд тунхаг төдий бололтой. Цаашлаад эдийн засгийн бие даасан байдал ч мөрөөдөл хэвээр үлдэх биз.

 

Бүтээн байгуулахыг хүссэн залуусын, үйлдвэрлэгчдийн, аж ахуй эрхлэгчид, иргэдийн чихэн дээр хэдийг хүртэл цэцэг ургуулж, эргүүлэн тасдах юм бэ? Бүтээн босгосон үйлдвэр биш ухсан нүх, овоолсон шороотой үлдэхийг хүсдэг гэж ?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29