АНУ иргэдээ нэн даруй Оросоос явахыг уриалжээ
2022-09-29

Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яам Америкийн иргэдийг Оросоос нэн даруй явахыг уриалжээ. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас авсан мэдээлэлтэйгээр ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"АНУ-ын иргэд Орос руу явахгүй байх нь зүйтэй. Орост амьдарч байгаа эсвэл аялж байгаа хүмүүс зорчих боломж байгаа дээр нь Оросыг нэн даруй орхих хэрэгтэй" хэмээн Элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Өмнө нь, Оросын түрэмгийлэл эхлэхээс яг нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ мөн л иргэддээ хандан Оросын цэргийн түрэмгийлэл гарч болзошгүй тул Украин руу явахгүй байхыг зөвлөж, дипломатуудынхаа гэр бүлийг Украинаас нэн даруй явахыг зөвлөж байв.

 

Есдүгээр сарын 21-ний өдөр Оросын Засгийн газар дайчилгаа эхлүүлснийг АНУ-ын ЭСЯ сануулаад, давхар иргэншилтэй этгээдүүдийн АНУ-ын иргэншлийг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг Оросоос явахад саад болж болзошгүй, түүгээр ч зогсохгүй давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд татаж болзошгүй хэмээн анхааруулжээ.

 

"Та бүхэн Оросоос явах хүсэлтэй бол аль болох ойрын хугацаанд өөрсдөө арга хэмжээ аваарай. АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын иргэдэд тусламж үзүүлэх тал дээр ихээхэн хүндрэлтэй нүүр тулж байгаа" хэмээн дипломат төлөөлөгчийн газар онцослон байна.

 

АНУ ийнхүү мэдэгдэл гаргахын өмнө Болгар, Польш, Эстони гэсэн орнууд иргэдээ Оросын нутаг дэвсгэрээс гарахыг уриалсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросод цөмийн цохилт өгөх нь дээ
2022-09-29