Пак Мин Ёныг захиралтайгаа болзсон гэх цуурхалд 'HOOK' агентлаг хариу өглөө
2022-09-29

 

Ким нарийн бичгийн дарга хэмээх цуврал драмаар олны сайшаалыг хүртсэн Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож буйг Dispatch баталлаа. Тэдний үерхэл хэдий хугацаанд үргэлжилж байгаа нь тодорхойгүй байгаа ч сүүлийн хоёр сарын турш Кан Жон Хёныг дагах явцад харилцаа нь гүнзгийрсэн байх магадлалтай гэж таамаг дэвшүүлж байгаа юм. 

 

 

Жүжигчин бүсгүйн харьяалагдаж буй "Hook" энтертайнмент нь Кан Жон Хёнтой хамаарал бүхий компани аж. Кан Жон Хён нь 1982 онд төрсөн, Vidente, Inbiogen, Bucket Studio, Bithumb Live зэрэг компаниуд болон Bithumb Holdings-ийн томоохон хувьцаа эзэмшигч төдийгүй Солонгосын хамгийн том дижитал худалдааны платформуудын нэг болох Bithumb-ийн захирал аж. 

 

 

Тэрээр жүжигчин бүсгүйтэй ихэвчлэн Ханнамдунд байрлах тансаг зэрэглэлийн байшиндаа уулздаг гэнэ. Түүний автомашины цуглуулгад Mercedes Maybach SUV, Lamborghini, Bentley, Rolls Royce зэрэг машинууд бий. Пак Мин Ён хувьдаа Lamborghini Urus болон Bentley зэрэг машинтай. Lamborghini Urus нь Кан Жон Хёны түүнд бэлэглэсэн бэлэг хэмээн Dispatch мэдээлжээ. 

 

 

Харин өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өглөө Пак Минёонийн "Hook Entertainment" агентлаг жүжигчин бүсгүйн болзооны тухай  цуурхалд хариу өгсөн байна. 

 

Тус агентлагаас тодруулахад " Бид баримтыг баталгаажуулах шатандаа явж байна. Тэр  одоо "Гэрээнд дурласан" жүжгийн зураг авалтыг хийж байгаа тул баримтыг батлахад их цаг хугацаа шаардагдана. Бид албан ёсны мэдээлэл хүргэхэд хурдан хийх боломжгүй гэдгийг ойлгохыг хүсч байна" хэмээн мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин