Рэпер Coolio таалал төгсжээ
2022-09-29

Coolio нэрээрээ алдартай Америкийн рэпер Артис Леон Айви 59 настайдаа таалал төгсжээ. Энэ талаар TMZ портал мээдэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 28-ны өдөр репер таалал төгссөн байна. 

 

Coolio-ийн менежер Жарезын өгүүлснээр, рэпер найзындаа байх үедээ угаалгын өрөө рүү яваад эргэж ирэлгүй удсан гэнэ. Түүнийг ийнхүү угаалгын өрөөнд удсанд санаа зовсон найз нь очиход Coolio шалан дээр ухаангүй хэвтэж байжээ. Түргэн тусламжийн эмч нар түүний зүрх нь гэнэт зогссон  гэсэн онош тавьсан, үхлийн жинхэнэ шалтгааныг удахгүй тогтоох аж.

 

Coolio 1980-аад оноос уран бүтээлээ эхлүүлсэн. Тэрбээр Gangsta's Paradise гэсэн дуугаараа дэлхий дахинаа алдартай болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин