АНУ-ын сургуульд үл мэдэгдэх этгээдүүд гал нээжээ
2022-09-29

Есдүгээр сарын 28-ны өдөр Америкийн Калифорни мужийн нэгэн сургуульд зэвсэгт этгээдүүд гал нээжээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар NBC суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 28-ны лхагва гарагт Калифорни мужийн Окленд хотын сургууль руу зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас "3-5 хүн шархадсан" гэж цагдаагийн газар мэдээлжээ. Шархадсан хүмүүсийг бүгдийг эмнэлэгт хүргэж, сургуулиас бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Цагдаагийн газрын мэдээлснээр, хэрэг үйлдсэн этгээдүүд гурвуулаа байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд одоо сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин