Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ
2022-09-29 12:31

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүлсэн байна. 


Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 91 хэргийг илрүүлжээ. 


Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан  2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоогоод байна.  


Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин