Оросын цэргүүдийн хөдөлгөөний чиглэлийн талаарх тагнуулын мэдээг Герман Украинд өгдөг
2022-09-29

Германы Холбооны тагнуулын алба Украинд тагнуулын мэдээлэл өгдөг талаар Zeit сонин өөрсдийн эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Zeit сонинд бичсэнээр, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын нутаг дэвсгэр дээрх Оросын цэргийн хүчний хөдөлгөөний талаарх мэдээллийг Германы тагнуулынхан Украинд дамжуулдаг гэнэ. Гэхдээ энэ мэдээлэл тухайн өдрөө биш харин хэд хоног саатаж очдог аж.  Ийм тагнуулын мэдээлэл авахдаа хиймэл дагуулын зураг, утсан холбоогоор дамжсан яриаг замаас нь сонсох зэрэг арга хэрэглэдэг аж.

 

Энд дуулгахад, ОХУ Украины  нутаг руу халдсанаас хойш дэлхийн орнууд Украинд олон талт тусламж үзүүлж байгаагийн зэрэгцээ дайны явцад тагнуулын мэдээгээр ч хангаж байгаа гэх мэдээлэл гарсаар байгаа юм. Тухайлбал, есдүгээр сарын эхээр украинчууд амжилттай сөрөг давшилт хийсэн нь АНУ-аас тагнуулын мэдээ өгсөнтэй холбоотой гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-09-29
Зочин:
Дайн.өдөөчхөөд.алсаас.хараад.сууна.гэж.энэ.дээ
2022-09-29
Зочин:
Оросууд.хэдэн.улстай.ганцаар.байлдаж.байна.вэ
2022-09-29
Нацгаа:
Дэвшилт хүн төрөлхтөн түрэмгийлэгч Оросын эсрэг хүчээ нэгтгэж байна. Юутай сайшаалтай, юутай зөв.
2022-09-29
Зочин:
Гитлерийн хүүхдүүд одоо нэг мөсөн хөлдөх юм байналдаа . 1945 оны ялагдлаа хүлээн зөвшөөрч чадаагүй л яваа юм байна
2022-09-29