Баасан гарагт суртал ухуулгын жагсаал хийхийн тулд Москвад зам хаана
2022-09-29

ОХУ-ын нийслэл Москва хотод есдүгээр сарын 30-ны баасан гарагт Кремлийн ойролцоох хэд хэдэн гудамжийг хаахаар болжээ. Энэ талаар Москва хотын Тээврийн газар мэдэгдсэн бөгөөд зам хаах шалтгааны талаар тайлбар өгөөгүй байна. 

 

Ийнхүү зам хаахаар болсон нь Украины дөрвөн мужийг Оросын бүрэлдэхүүнд багтаах тухай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй олон улсын санал асуулгыг дэмжсэн жагсаалыг зохион байгуулахтай холбоотой гэж РБК агентлаг Москва хотын захиргаанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Харин ТАСС агентлагийн мэдээлснээр, жагсаал Улаан талбайд болж, Владимир Путин оролцох гэнэ.

 

Энд дуулгахад, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх олон нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд болсон юм. Энэ санал асуулгаар оролцогчдын дийлэнх олонх нь Оросын бүрэлдэхүүнд багтахыг дэмжсэн гэж Донецк, Луганск, Запорож, Херсон мужийн Оросын талыг баримтлагч захиргааныхан мэдэгдэж байв. Харин олон улсын зүгээс тусгаар орны бүрэн бүтэн байдалд халдсан энэ санал асуулгыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-10-02
Зочин:
Одоо оросууд дайнаа зогсоо . Украин улс ч хирээ мэд . Америк баруун украинчуудыг, украин улсыг золиослож бна шд . Ер нь нацизмыг хүн төрөлхтөн дэмжих юм уу болдог юм уу, өнгөрснийг мартах ёсгүй ямар хүнд хүчир дайн 41-45 онд болов . Фашизмыг хүсэхгүй
2022-09-30
Иргэн:
4 мужийг авах ёстой . Украин америк барууны дэмжлэгт дулдуйдан өдөөн хатгалга хийсээр бх юм бол украин улс л сүйрнэ. Одоо дайн дуусах ёстой. Америк барууныхан дайныгүргэожлүүлэхийн төлөө улайрч бх шиг санагдах юм . Нацистууд бол мэдээж . Украин улс үндэстнийг зёлёнский түүний нацистууд огт бодохгүй бгаа нь харагдаж бна .Тэдэнд мөнгө зэвсэг, албан карьер, дайн хийж олон улсад өөрсдийгөө тодруулах хачин зорилго бх шиг . Оростой ойлголцоод дайныг зогсоо. Хүн хайран бна .
2022-09-30
зочин:
Тува Буриад Халмигийн газар нутаг
2022-09-29
иргэн:
Украйныг 4 муужыг булаах нь ОХУ-ын задралын эхлэл болно.
2022-09-29
Ийм балай юмыг хүлээн зөвшөөрдөг улс байх уу?
2022-09-29
зочин:
Тува Буриад Халмигийн газар нутаг