Б.Цацрал: Хилээр орж ирж буй элэг нэгтнүүддээ тусалж, албадан гаргахгүй байх хэрэгтэй
2022-09-29

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насны эрэгтэйчүүдээ Украины дайнд дайчлан хамруулж байгаатай холбогдуулан манай улсыг зорих Орос иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Манай улсыг зорин орж ирж буй элэг нэгт Монгол туургатанд туслах "Нэг үндэс" хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Элэг нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Тиймээс бид хилээр орж ирж буй элэг нэгтнүүддээ хэрхэн яаж туслах, ямар байдлаар ажиллах зэрэг төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна. Мөн ОХУ-аас орж ирж буй иргэд 30 хоногийн визтэй ирж байгаа. Энэ хугацаа нь дуусвал хэрхэх мэдээллийг мөн Засгийн газраас өгмөөр байна. Тухайн иргэдийг албадан гаргахгүй байх нь чухал. Үүнтэй холбоотой ОХУ-ын аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд татагдан оролцохгүй байх зөвлөмж шаардлагыг хүргүүлж байна. 

 

Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.

 

Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
дэмжиж байна. элэг нэгт ахан дүүсээ хүндэтгэн харьцах хэрэгтэй . дэлхийн монголчууд хуран чуулж нэгдэх эвсэх хэрэгтэй .
2022-09-30
Батболд:
Манай залуучууд мундаг байна шүү. Бахархаж байна. Бидний үед буруудчих вий буудуулчих вий гэж айгаад бодсон сансанаа ч ил гаргаж чаддагүй байлаа. Бодсон чинь иччихлээ
2022-09-29
Болд:
Баахан Оросууд орж ирдэг. Гэтэл тэд хэрэг төвөг хийгээд хариуцлагад татагдахаар нь Монголын үндэсэрхэг нацистууд манай улсын иргэдийг хавчин гадуурахлаа гээд Путин шалтаг гаргаад Украйн Гүрж руу цэргээ оруулдаг шиг Манайхыг залгичихаж магадгүй шүү
2022-09-29
өөрийн ирэгдийн эрх ашиг чухал даа мөрөөрөө л байна биз дээ тэвнийг ямар хөөгөөд байга биш дээ харин гэмт хэрэг зөрчил гаргаад байвал хөөж явжуул
2022-09-29
зочин:
Эх орны эрх ашиг хамгийн чухал тул жаахан ухаалаг хүлээцтэй хандмаар юм даа. Их сүржигнэх хэрэггүй,Хууль ном гэрээ ёсоороо л явах нь дээр байх
2022-09-29
За даа ухаантай л байгаарай Тэд чинь цаанаа өнөө хүртэл амьдран суугаад иргэн нь гээд харъалагдаад ирсэн эх оронтой хүмүүс Тэр улсынхаа хууль журмыг дагаж мөрдөх эрх үүрэгтэй Өөрсдийн дотоод нөхцөл байдлаа урамсарлаж Эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж байж том том дуугарсан нь дээр байх шүү Чухам энэ талаар та нар засагт заагаад хэрэггүй дээ Энд эх орондоо байгаа элэг нэгтнээ хайрлаж чадахгүй байж
2022-09-29
Тэгж болноо. Ганцхан амыг нь асуух хэрэгтэй. Дайныг дэмжиж байна уу, энгэртээ Z тэмдэг зүүхүү гэж асуу. Тийм гэвэл визийг нь бүү сунга
2022-09-29