"Иэн" шуурганы улмаас Флоридад цахилгаан эрчим хүчгүй болжээ
2022-09-29

Иэн шуурганы улмаас Куба улс бүхэлдээ цахилгаан эрчим хүчгүй болсон талаарх мэдээлэл гарч байсан. Энэ хар салхи цааш АНУ-ыг чиглэж, улмаар Флорида мужийг дайрсаны улмаас энэ мужийн 1,8 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар ВВС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иэн салхи Флорида мужийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрсөн бөгөөд Саффир-Симпсоны шаталбараар таваас хоёрдугаар зэрэглэл хүртэл буурч, хүч нь суларсан талаар цаг уурын албанаас мэдээлжээ. Тодруулбал, өмнө нь 240 км/цагийн хурдтай гэж мэдээлж байсан бол одоо шуурганы хурд 169 км/цаг болон буурсан байна.

 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Флорида мужийн оршин суугчдын 10 хувь буюу 1,8 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ. Улмаар үүссэн гэмтлийг засахын тулд 30 мянган ажилтан дайчлагдан ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин