Беларусийн анхны сансрын нисэгч нь эмэгтэй хүн байна
2022-09-29

Беларусийн анхны сансрын нисэгч нь эмэгтэй хүн байх бололтой. Энэ талаар Беларусийн  Шинжлэх ухааны академийн тэргүүн Владимир Гусаков мэдэгдсэнийг БЕЛТА агентлаг дамжуулжээ.

 

Гусаковын өгүүлснээр, Беларусь улс анхны сансрын нисэгчээ сансарт нисгэхийн тулд ОХУ-тай хамтран ажиллаж байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд "Роскосмос"-ын тэргүүн Юрий Борисовтай уулзаж, хэлэлцээ хийсэн гэж Гусаков өгүүлээд, эмэгтэй хүн анхны нисэгч болох магадлал өндөр хэмээжээ. 

 

Одоогоор 20 хүнийг сонгон шалгаруулж авсан байна. Тэдний бэлтгэлийн дүнгээр нэг эмэгтэй сансрын нисэгч болон түүний орлон нисэгчийг сонгох аж. Харин чухам хэзээ сансарт хүнээ илгээх талаарх мэдээллийг өгөөгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Дарангуйлагчтай улсад далавчтай хүн байгаад ч нэмэргүй дээ, ард түмэнд наалдах юм түй ч байхгүй. Тархиа угаалгаад л дуусна.
2022-09-29