Финланд оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй
2022-09-29

 

ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа оросууд олноороо хилийн чанадыг зорих болсон юм. Үүний дараа Оросын иргэдийн "дамжин өнгөрөх бүс" болохоос болгоомжилсон Финландын эрх баригчид Оросын жуулчдад хилээ хааж болзошгүй талаарх мэдээлэл гарч байв. Улмаар Финланд хил хаахтай холбоотой шийдвэрээ гаргажээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Оросын жуулчдад хилээ хаах шийдвэрийг Финландын эрх баригчид гаргасан байна. Урьдаас зөвшилцсөн байсан тул энэ шийдвэрийг өөрчлөхгүй гэж эрх баригчид мэдэгджээ.

 

Ингэснээр, аяллын визтэй Оросын иргэд Финланд руу нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Харин найз нөхөд, төрөл төрөгсөд дээрээ зочлох зорилгоор Финландыг зорих иргэдийг нэвтрүүлэх бол Шенгений визтэй хүмүүсийг ч хилээр нэвтрэхийг хориглох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин