Их Британийн хаан III Чарльзийн дүртэй анхны зооснуудыг танилцуулжээ
2022-09-30

Их Британийн хатан хааны зоосны урлан III Чарльзийн дүр бүхий 5 фунт болон 50 пенсийн зоос гаргаснаа танилцуулжээ. Зоосны дизайныг Британийн уран барималч Мартин Женнингс гаргасан байна. 

 

Энэ зоосон дээр III Чарльзийг титэмгүй дүрсэлжээ. Хатан хааны ордны уламжлал болон зоос судлалын дэг жаягийн дагуу хааныг зүүн тийш харуулан дүрсэлсэн байна. Зоосны нөгөө талд II Элизабетийн хоёр хөрөг дүрслэгдсэн байх бөгөөд 1926-2022 он гэсэн түүний төр барьсан хугацааг бичжээ. Шинэ зоосны тусгай цуглуулгын 10 дугаар сарын гуравны өдөр албан ёсоор гаргах юм байна.

Энд дуулгахад, хатан хаан II Элизабет есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгссөн юм. Түүнийг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болсон. Хатан хааны залгамжлагчаар түүний хүү Чарльз тодорсон бөгөөд түүнийг есдүгээр сарын 10-ны өдөр Их Британийн хаан хэмээн зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Британичууд их зантай юмнууд байдын бүгд хааны боол хахахах
2022-10-03
Мөнхжаргал:
Алдаагаа зас. 1926 - 2022 он. Төр барьсан хугацаа нь уу? ???
2022-09-30