АНУ Украинд 12,4 тэрбум долларын нэмэлт тусламж үзүүлэх хууль батална
2022-09-30

 

АНУ-ын сенат Украинд нэмэлтээр 12,4 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дэмжжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр,  энэ санаачилгыг 72 сенатч дэмжиж, 25 нь эсрэг санал өгсөн байна. 

 

Украинд тусламж үзүүлэх зорилгоор гаргах энэ мөнгө нь "бэлтгэл, цэргийн техник, зэвсэглэл олгох, логистик болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх"-д чиглэгдэх аж. Тухайлбал, гурван тэрбум долларыг зэр зэвсэг, техник үйлчилгээ, цалин, ар талын хангамжид зарцуулах бол 4,5 тэрбум долларыг Киевийн эдийн засгийн дэмжлэг, Украины төрийн байгууллагуудын ажлыг тогтвортой байлгахад зарцуулах гэнэ. 

 

Түүнчлэн энэ хууль батлагдсанаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэмэлт санхүүгийн тусламжийн хүрээнд Украинд 3,7 тэрбум долларын үнэ бүхий зэвсэглэл олгох боломжтой болох юм. Энэ хуулийг есдүгээр сарын 30-ны дотор Конгрессын хоёр танхим дэмжих ёстой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Зөв шүү, оросын бөгс долоогч америк сүйрч гээд л оросуудын нойтон зүүдийг үргэлжлүүлж байна уу, хахаха
2022-09-30
Amerik ch suirch baigaa yum bn daa
2022-09-30