Сүмогийн их аварга NBA-гийн од хоёр дурсгалын зүйлс солилцов
2022-09-30

 

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шинэ улирлын тэмцээн эхлэхээс өмнө Токио хотод нөхөрсөг тоглолт үзүүлэхээр ирсэн Golden State Warrior багийн од Стивен Карри онгоцноос буусан цагаасаа эхлэн Япон орон, түүний соёл уламжлалтай танилцаж эхэлсэн тухай спортын эх сурвалжууд мэдээлсээр байна.

 

Түүний баг Washington Wizard багтай нөхөрсөг тоглолт хийх юм.

 

Япон улсад аялан тоглолт хийхээр ирсэн "Голден Стейт Уорриорз"-ын супер од Стефан Көррид ёкозүна Хакүхо М.Даваажаргал гарын үсэг, алганы хээтэй самбараа дурсгал болгосон.

 

 

Стеф хариуд нь Хакүхогийн хүүд өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө бэлэглэв. Зураг дээр Хакүхогийн дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо А.Даваанинж тэдэнтэй хамт дурсгалын зургаа татуулжээ.

Shuud.mn
Сонин хачин