Цыденов: Буриад хэсэгчилсэн дайчилгааны даалгавраа биелүүлсэн
2022-09-30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Улмаар бүс нутаг бүрт дайчилгаанд татах хүмүүсийн тоог тогтоосон гэх бөгөөд гэхдээ чухам ямар бүсэд хэдэн хүн татах үүрэг өгсөн талаарх мэдээлэл гараагүй юм. 

 

Хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд Буриад улс оногдсон даалгавраа биелүүлсэн гэж тус улсын тэргүүн Алексей Цыденов мэдэгдсэн байна. 

 

"Дайчилгааны даалгаврыг биелүүлсэн. Одоо нэмэлт эмчийн үзлэг явагдаж байна. Өнөөдөр болон маргааш эмчийн үзлэг, эмнэлгийн дүгнэлт гарна. Дайчлагдсан хүмүүсийн зарим нь эмчийн дүгнэлтээр гэртээ харьсан. Ажил үргэлжилж байна" хэмээн Цыденов Телеграм сувагтаа бичжээ. Түүнчлэн Буриад дахь дайчилгааны цэгүүд хаагдаж байгааг онцолсон байна. 

 

Харин сайн дурынхантай ажиллах цэргийн комиссарын газрууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Сайн дураар гэрээ байгуулан явах хүсэлтэй хүмүүс байгаа, тэднийг бүртгэх ажил үргэлжилж байна хэмээн Цыденов мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
шаампар гөлөг
2022-09-30
Цэдэн:
Цэдэнов бол орос ээжтэй хүн
2022-09-30
Цэдэн:
Орос ээжтэй буриад ?
2022-09-30
Худлаа хилээр гарсан улсууд итгээд ороод ирэхээр нь бүгдийг нь цэрэгт татна
2022-09-30
059:
yasan ch khetsuu yum be dee...iim saikhan enkhiin tsagt buriad ch bai oros ch bai bugd l adilkhan sh dee...
2022-09-30
Зочин:
Яг буриад хүн гэхэд хэцүү, еврейн хольцтой юу үгүй юу. Буриад хүн бол буриадуудаа ингэж түрэмгий дайнд явуулж хядуулахгүй байлаа. Буриадуудын маань өсөлт зогсох нь ээ
2022-09-30
Цэдэн:
Цэдэнов бол орос ээжтэй хүн
Цэдэн:
Орос ээжтэй буриад ?