Хөх хотод ковидын нэг тохиолдол илэрч, хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэллээ
2022-09-30

Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрчээ. Хотын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх штабын мэдээлснээр, есдүгээр сарын 29-ний өдөр коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Халдвартай нь батлагдсан өвчтөнийг тусгаарласан, хавьтагчдыг тогтоох ажил үргэлжилж байгаа гэнэ. Мөн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хотын дөрвөн дүүрэгт гурван өдөр дараалан өдөрт нэг удаа оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар болж, баасан гарагийн өглөөнөөс бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлыг эхэлжээ. 

 

Хятадын эрх баригчид коронавирусийн тархалттай тэмцэх хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлж, хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол илэрсэн ч ийнхүү бүх нийтийг шинжилгээнд хамруулахын дээр зарим тохиолдолд хот, дүүргийг хөл хорионд оруулсаар байгаа юм. Харин энэ удаад гурван сая гаруй хүн амтай Хөх хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эм байхгүй шалтгаантай
2022-10-03
Ххахаха
2022-10-02